МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.06
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар:Урсгал зардалд их мөнгө үрж, хөрөнгө оруулалтын зардлаа хийж чадахгүй байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Улсын төсвийн зарцуулалт, үр ашиг бүтээмжийн талаар нэг эргэж харах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Жишээлбэл урсгал зардал 24 их наяд. Үүнээс эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, батлан хамгаалах салбарын төсвийг хасвал энэ нь11,8 их наяд болж байгаа юм. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 12,4% болж байгаа. Гэтэл бид нарын харьцуулдаг. Казахстан улсын төсөв нь өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15,6% байна. Бид урсгал зардалдаа дэндүү их мөнгө үрээд үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардалдаа хийж чадахгүй байна.

Манай хөрөнгө оруулалтын зардал болбол 9 хувь байна. Хөгжиж байгаа улс орнууд болон эмержинг маркет гэж ярьдаг эд нарынх болбол 20%-тай байдаг. Одоо төрийн албаны ЗГ-ын болон бусад салбаруудынхаа бүтээмж, үр дүнг нь харах ёстой. Үүн дээр ЗГ-т ямар төлөвлөгөө байгаа вэ? Яаж төрийн албаны бүтээмжээ сайжруулах талаар зорилго тавьчихсан байгаа вэ?

Хөгжлийн банканд том институц байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны одоо байгаа одоо чанаргүй зээлийг нь тодорхой хэмжээгээр  рестракчеринг хийгээд үүгээрээ дамжуулаад хөрөнгө оруулагчаа татах бололцоо байна л даа. Энэ нь манай мега төслүүдийг санхүүжүүлэх дээрээс нь нэмээд, хөгжлийн түүчээл болох том төслүүдээ санхүүжих бүрэн бололцоотой. Хөгжлийн банкны үндсэн зорилго нь ийм учиртай л байгуулагдсан. За дотоодын бонд гаргах уу?

Бусад хөрш орнуудын худалдааны хэлэлцээр хийгдэж байна гэж төсвийн танилцуулга дээр байна. Ямар улс орнуудтай  хэлэлцээр хийгдэх вэ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ