Болд.Л 2016.12.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүллээ

Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Л.Болд өнөөдөр /2016.12.27/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын өргөн мэдүүллээ.

2002 онд батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн иргэн бүрийн газар өмчлөх эрхийг нь баталгаажуулан хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Нийт 9 бүлэг, 55 зүйлтэй тус хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалах зарчмыг баримталсан болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболдод танилцуулсан юм.