Наранхүү.Б 2016.11.03 | Сайт: Vip76.mn

Б.Наранхүү: “МСS”-ийн Ж.Оджаргал, “МАК”-ын Б.Нямтайшир, “Эрдэнэт”-ийн Д.Эрдэнэбилэг шиг залуус Монголын баялаг

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслүүд болон тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Наранхүү байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү:

"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь маш олон шүүмжлэл дагуулж байна. Энэ 49 хувийг Монгол хүн авсанд хувьдаа маш их баярлаж байна.

Бидний дунд ажилсаг, хичээнгүй лидерүүдийг яаж төрүүлэн гаргах вэ гэдгээ бодох ёстой. Хэрэв MCS-ийн Ж.Оджаргал, МАК-ын Б.Нямтайшир шиг бизнесменүүд олширвол татварын орлого нэмэгдэнэ, бидэнд тулгамдаж буй өнөөдрийн асуудал жижиг болж хувирна.

100 төгрөг олдог компанийг яаж 1000 төгрөг олдог болгох вэ талаар ажилламаар байна. Ингэж компаниудын орлогыг нэмэх бодлого баримталж, үр дүнд хүрснийхээ дараа татварыг нь 40 хувь болго.

Өнөөдөр болж бүтэж буй бүхнээ нураахын эсрэг явж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама: "Майкрософт бол АНУ-ын баялаг биш Билл Гейтс бол баялаг" гэж хэлж байсан. Үүнтэй адил Эрдэнэт үйлдвэрээс илүү Д.Эрдэнэбилэг нь бидний баялаг юм гэж харах хэрэгтэй."