Байр суурь2 мин унших
М.Оюунчимэг: Татвар нэмсэнээр хүн бүр тэгш эрхтэй байх ардчиллын үнэт зүйл алдагдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 7 төрлийн татвар нэмэх тал дээр шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: "Өнөөдөр манай улсад хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг авч үзэхэд 5 төрлийн орлогод татвар ногдуулахаар бүлэглэсэн байдаг.
Харин энэ удаагийн тодотголоос харахад хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээний өсөлт, шатлалаар татвар ноогдуулах төсөл нь зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлого олдог хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад хамаарахаар байна.
Дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх төсөл нь бас л энэ бүлгийн хүмүүст хамаарахаар заалт байна. Хэрвээ бүх хадгаламжийн хүүн дээр татвар авна гэвэл энэ хүмүүс 3 төрлийн татвар нэг зэрэг төлөхөөр байна.
