2012.10.10

Ирэх жил уул уурхайгаас 445.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

Ирэх оны төсвийн төсөлд зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтьш гэрээнд өөрчлөлт оруулах замаар нийт 445.8 тэрбум төгрөгийг төсевт төвлөрүүлэхээр тооцоолжээ. Мөн энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, аргахэмжээ, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөллийг тооцон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7,088.3 тэрбум төгрөгт хүргэхээр тооцсон байна.

Түүнчлэн "Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт бэлэн мөнгөөр хишиг, хувь хавтгайруулан олгож байсан өмнөх туршлага нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, сөрөг үр дагаварууд гарсан гэж үзжээ. Хүний хөгжил санд авч ашигласан урьдчилгаа төлбөрийгтус санд ойрын 2-3 жилд төвлөрөх татварын орлогоос суутган тооцох замаар барагдуулахаар тусгасан байна. Ирэх онд тус санд нийт 621.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, 284.2 тэрбум төгрөгийн зарлагадаж, 95.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн өглөг, 192.1 тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод зээлийн өглөгийг барагдуулахаар тус тус тооцсон байна.

Мөн Засгийн газрын 2012-2016 онд 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт cap тутам 20 мянган төгрөг олгох арга хэмжээнд зориулж 240 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.