
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонен-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгааг дурдаж, дээд, өндөр түвшний айлчлал, харилцан ойлголцол бэхжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж байгааг онцоллоо.Айлчлалын үеэр Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, боловсрол, геологи зэрэг салбаруудад хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх цаашдын чиглэлийг тодорхойлсон чухал ач холбогдолтой болж байгаад талууд санал нэгдлээ. Мөн төрийн айлчлалын үеэр зохион байгуулж буй “Монгол-Финландын бизнес форум” үр дүнгээ өгч, хоёр талын бизнес эрхлэгчид, хувийн хэвшил хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов. Талууд иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах асуудлаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүн гаргах талаар санал солилцлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг жендерийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээрх Монгол Улсын санал, санаачилга, сүүлийн жилүүдэд цуврал болгон зохион байгуулж буй олон улсын арга хэмжээний талаар дурдаж, ирэх онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар мэдээллээ. Уулзалтын үеэр талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцож, бүс нутаг, олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа.

Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм
“ӨӨРЧИЛЬЕ–БҮТЭЭЕ” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Ардчилсан нам, Конрад Аденауэр Сантай хамтран залуучуудын ардчиллын боловсрол, иргэний оролцоо, манлайлал, бодлого боловсруулах ур чадварыг хөгжүүлэх “YOUTH DEMOCRACY ACADEMY” хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдлаа.Тус сургалт нь 2026 оны 10 дугаар сарын 24–25-ны өдрүүдэд зохион байгуулагдана.Залуучуудын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ардчиллын үнэт зүйлсийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэхэд чиглэнэ.

Улын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Ц,Туваан нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мандал сумын Ерөнхий боловсролын сургуулт, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчныг сайжруулах хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нэг сум-нэг өдөр” тайлант уулзалтынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод ажиллалаа. “Нэг сум – Нэг өдөр” тайлант уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.Уулзалтын үеэр иргэдийн санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтыг 10 дугаар сарын 23-ны өдөр тус улсын Хельсинки их сургуулийн Их танхимд толилууллаа.Тоглолтыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Юха Ринтамаки нээж, энэхүү үйл явдал нь хоёр орны соёлын харилцаа, ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.Түүнчлэн монгол орон, монголчуудтай холбоотой судалгаа, захидал харилцаа, архивын үнэт баримтыг Хельсинки их сургууль нь хадгалж ирсэн түүхийн нандин холбоотой бөгөөд өнөөдөр ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монголын үндэсний урлаг, дэлхийн сонгодог, орчин үеийн бүтээл, Финландын ард түмний бахархалт ая дууг уг хүндэтгэлийн тоглолтод сорчлон багтааж, морин хуурын эгшиг, уртын дууны уужим аялгууг энэ танхимд эгшиглүүлсэн нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх, түүхэн замналын үргэлжлэлийг бэлгэдсэн онцлох үйл явдал боллоо.

Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар болон Финландын тэргүүлэх их сургуулиуд, боловсролын технологийн байгууллагууд хамтран дээд боловсрол, эрдэм шинжилгээний судалгаа, сургуулийн орчны аюулгүй байдал болон хиймэл оюунд суурилсан цахим сургалтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны 5 баримт бичгийг байгууллаа.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын дээд боловсролын салбарт Oюутан суралцуулах, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, математик болон бичиг үсгийн боловсролыг хиймэл оюунаар дэмжих хүртэлх өргөн хүрээний асуудлуудыг ерөнхий боловсролын сургуулиас их, дээд сургууль хүртэлх бүх түвшинд иж бүрнээр хамруулж боломжийг бий болгож байгаагаар онцлог юм. Засгийн газар хоорондын Хамтарсан тунхаглалМонгол Улсын Боловсролын сайд, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркройц нар хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Уг тунхаглалаар чанартай суурь боловсрол нь шинжлэх ухаан, технологи, хэвлэл мэдээллийн чадавхыг бэхжүүлэх суурь гэдгийг онцолж, академик эрх чөлөөг хамгаалах, ардчилсан институцийг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллахаа тунхаглалаа. Мөн хоёр улсын сургууль, дээд боловсролын байгууллага болон спортын байгууллагууд хооронд бүх түвшинд шууд хамтын ажиллагааг өрнүүлэх, иргэдийн биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжих бодлогын сайн туршлага солилцохоор тусгагдсан. Дээд боловсрол ба Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрМонгол Улсын Боловсролын яам Финландын судалгааны тэргүүлэх сургуулиуд болох Зүүн Финландын их сургууль (UEF) болон Туркугийн их сургууль (UTU)-тай 5 жилийн хугацаатай Харилцан ойлголцлын санамж бичгүүдийг байгууллаа.Энэхүү санамж бичгүүдийг байгуулснаар,Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг UEF болон UTU-д суралцуулна. UEF-д жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулна.Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно.Түүнчлэн талууд Суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ. Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.️Туркугийн их сургуулиас салбарлан гарсан "Eduten" ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн математикт бусад хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно. Туркугийн их сургууль, Боловсролын яам болон "Зүрх сэтгэлийн боловсрол" ТББ-ын хооронд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван талт Санамж бичиг байгуулагдлаа. Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Финландын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "KiVa" хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ болон Финланд Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд оролцож Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэлэлцээрүүд хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурж баталгаажууллаа. Дэлхийд улс орны хөгжил, иргэдийнх нь амьжиргааны түвшин, ДНБ-ий хэмжээ зэрэг гол үзүүлэлтээрээ тэргүүлдэг энэ орнуудын нууц нь ердөө л Боловсрол, Шинжлэх ухаанй хөгжлөө тэргүүнд тавьж авилгал, албан тушаалын гэмт хэргийг зогсоож чадсанд оршино. Монголчууд эцэг өвгөдийнхөө өндөр ёс суртахуун, оюуны өндөр чадамжаа дахин сэргээх тэр үүд хаалганд тулж ирээд байна. Энэ бол Сэтгэлийн тамиртайө Оюуны тамиртай, Биеийн тамиртай зөв Монгол хүнийг бэлтгэх Боловсролын бодлогын эхлэл нь яг энэ цаг үе мөн. Одоогоос 100 жилийн өмнө Германд 33, Франц улсөд 6 нийт Монголын 40 орчим хүүхэд залуус суралцахаар алс газрыг зорьж, Монгол Улсын анхны Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан хүргэж өгч байсэн. Тэгвэл 100 жилийн дараа сарын өмнө миний бие Боловсролын сайдын хувьд 6 оюутныг Францад тосож, амьдрах байранд нь хүргэж, өгсөндөө маш их бэлэгшээж байв. Энэ 7 хоногт гэхэд л Герман Улсад суралцаж байгаа Монгол оюутнуудтайгаа уулзаж, тэднээсээ эрч хүч авах шиг боллоо.Ерөнхийлөгчийн "Илгээлт 2100' хөтөлбөр бол ардын хүүхдүүдэд боломж олгож ар өврийн хаалгыг хааж чаджээ. Дээд хэмжээний энэхүү айлчлал Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны салбарт цоо шинэ боломжууд, цоо шинэ хамтын ажиллагааны эхлэлүүдийг тавьж, Монголын хүүхэд залуусд эрдэм мэдлэгийн замыг дардан болгож өглөө.
УИХ-ын дарга С.БямбацогтГовь-Алтайчууд Завхантай замаар холбогдож, Бургастайн боомт руугаа бас зам тавих гэж байна.Энэ замууд тавигдахад эхний 9 сум хатуу хучилттай авто замтай болно.
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Өөрчилье – Бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа. “Өөрчилье – Бүтээе” аяны хүрээнд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн саналд тулгуурласан бодлого, шийдлийг дэмжихэд чиглэж байна.