
Бид утаатай бүтэн 20 жил тэмцлээ. Төр, иргэн, хувийн хэвшлийнхэн тал талдаа хичээж, тодорхой үр дүнд хүрсэн ч одоо бидэнд дараагийн шатны, эцсийн шийдэл хэрэгтэй байна.Өнөөдөр манай иргэд, бизнес эрхлэгчид пассив хаус, нарны эрчим хүч, ухаалаг халаагуур, бие даасан дэд бүтэц гээд олон дэвшилтэт технологийг нэвтрүүлж, бодит гарц гаргалгааг хэдийнээ бий болгожээ.Тиймээс одоо хүчээ тарамдуулж, цаг алдах шаардлагагүй. Хийж бүтээж, зөв шийдэл гаргаж чадаж байгаа хувийн хэвшлийнхэнтэйгээ төр хамтран ажиллах болно гэж УИХ-ын дарга С.Бямбацогт хэллээ.Тэрбээр утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэгтэй юм.гал түлэхгүй, гадаа бие засахгүй, үнс нурам, утаа униараар орчноо бохирдуулахгүйгээр “Хашаандаа сайхан амьдрах” иргэдийн хүсэл эрмэлзлийг боомилсон хууль эрх зүйн орчин, амьдралд нийцдэггүй журам, шат шатны хүнд суртлыг халж, иргэдэд хэрэгтэй, хэрэгжих боломжтой шийдлүүдийг хамтдаа гаргана.Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэУИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.Үүнд: Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах;Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих; Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө.
Цааш унших
2026.10.26
2026.10.25

2026.10.23

2026.10.22
2026.10.22

2026.10.21







Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.