“Сайн засаглалын гүүр” НҮТББ нь улс оронд тулгамдаж буй асуудалд салбарын экспертүүдийн туршлага, мэдлэгийг хуваалцаж, шийдвэр гаргагч нарт хүргэн, сайн засаглалыг бэхжүүлэхийн тулд гүүр болон ажиллаж байна.
Vip76.mn сайт нь Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон Монгол Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хууль, тогтоол болон түүний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд бэлтгэн, уншигч олон нийтэд хүргэдэг.
Дахин давтагдашгүй шинэ өнгө төрх бүхий вэб хуудсыг танд зориулан хийж, мэдээ, мэдээллийг шуурхай нийтлэх юм. Таны вэб хуудас таны өмнөөс иргэдтэй харилцах гүүр байх болно. Та хүсвэл name.expert.mn домэйн нэрийг үнэгүй авах боломжтой.
Салбарын хөгжлийг хурдасгах, тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, үүнийг шийдвэрлэх гарц гаргалгааг оновчтой болгохын тулд тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бизнесийн салбар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран онлайн хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
Хэлэлцүүлэгт тухайн салбарын экспертүүдийг урьж оролцуулах юм. Хэлэлцүүлгийн үр дүнг Expert сэтгүүлд нийтэлж, хууль тогтоогч, шийдвэр гаргагч болон экспертүүдийн гарт хүргэнэ.
Монгол Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулан, салбарынхаа тулгамдаж буй асуудалд санал бодлоо илэрхийлж, мэдлэг чадвараа бусадтай хуваалцахыг хүсэж байвал таныг экспертээр бүртгүүлэхийг урьж байна.
Бизнес, төр, төрийн бус байгууллагад ажиллаж буй туршлагатай удирдагч, эрдэмтэн, судлаачдыг экспертээр бүртгэж байна. Экспертүүдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.
Тус сэтгүүл нь жилд 2 дугаар хэвлэгдэн гарч улс төрийн албан тушаал хашиж буй улс төрчид болон экспертийн санд бүртгэлтэй экспертүүдийн гарт нь хүргэгддэг. Жилийн захиалгын үнэ 100 мян.төг