Ч.Улаан 2018.06.15 | Vip76.mn

Ч.Улаан: Энэ хуульд Рио Тинтогийн лобби орчихсон нь илт харагдаж байна

Ч.Улаан: Энэ хуульд Рио Тинтогийн лобби орчихсон нь илт харагдаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

Үүний нэг бол УИХ-ын гишүүн Ч.Улаан юм. Түүний асуултыг хүргэж байна. 

Монголын үндэсний компаниудын үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчинг дэмжсэн хуулийн заалтуудыг дэмжилгүй яахав ээ. Гэхдээ дотоодын компаниудаар халхавчлаж, гадаадынхны бизнесийг илүү дэмжсэн гэж ойлгогдохоор заалтууд олон байна. Би асуумаар байна...Сангийн яам, татварын газрынхан яг энэ хуулийн төсөлд дээрээ та нар ажилласан уу? Энэ та нарын санаа мөн үү?

Риотинтогийн олон жил тавьж, зарим талаар тулгаж шаардаж байсан тэр зүйл заалтууд лоббигоор энэ хуульд ороод ирчихсэн байна. Энэ бол нууц биш байна. Тодорхой заалтууд байна.  Үүнийг та нар хүлээн зөвшөөрч байна уу?

Хүлээн зөвшөөрч боломжгүй, миний ойлгохгүй заалт энд олон байна. Удирдлагын зардал  20 хувиар төлбөр төлдөг байсныг байхгүй болгож байгаа юм. Бид аль болох удирдлагын зардал нь бага байж,  бусад үзүүлэлт нь сайжраасай гэдэг үүднээс энэ хязгаарлалтыг бодлогоор хийж өгсөн. Гэтэл одоо үүнийг байхгүй болгоод удирдлагын үйлчилгээний орлого гэж цоо шинэ ойлголт гаргаж ирээд, тэр нь татварын ямар ч хуульд хамрагдахгүй нөхцөл байдал бий болгож байна. Энэ чинь татвараас зугтах боломж олгож байгаа биш үү?