М.Билэгт 2018.10.04 | Vip76.mn

М.Билэгт: ХАА салбараас 2 тэрбум төгрөг олох боломж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт мал аж ахуйн салбарын хөгжилийн анхаарч, төсвийн орлогийг нэмэгдүүлэх цаг болсон байна гэдгийг цохон хэлсэн юм.  Тэрээр, 

Сүүлийн 28 жил өмнө нь болж байсан зүйлсээ "болохгүй" болгосон. Үүнийг засах цаг нь болсон гэдгийг онцлон хэлмээр байна. Мал аж ахуйн салбараа түшиглэж, улсын төсөвт орлого бий болгох төрийн оновчтой тогтолцоог татан буулгасныг эргэж харах шаардлагатай болсныг бодит байдал өнөөдөр харуулж байна.

Энэ салбараас бүрдүүлэх орлого маань Эмээлт зах дээр байгаа, тэнд эзэн суусан Хятадын хэдэн ченжүүдийн халаасанд л ордог болчихсон байна. Энэ бол төрийн том харалган бодлого. Сүүлийн 7 жилийн хугацаанд малын тоо толгой өмнөхөөсөө 2 дахин их өссөн. Гэтэл өнөөдөр махны экспорт өссөнгүй, түүхий эдийн үнэ 2015, 2016 онд хамгийн доод түвшиндөө хүрч унаж, хог дээр хаях хэмжээнд хүрсэн. Өнөөдөр 66 сая малын 60 сая нь хонь, ямаа буюу бог мал байна. 10 саяыг нь дотооддоо, 20 саяыг нь гадаад руу экспортлох боломж байна.

Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниа байгуулаад үүнийг зохицуулах юм бол өнөөдөр 30 доллар байгааг  100 доллар болгох нэгдэх удаагийн дорвитой арга хэмжээг хийх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл тариаланчдаас буудайг нь төр авч, нэгдсэн үнээр үйлдвэрүүд рүү нийлүүлдэг. Үүн шиг мал аж ахуйн салбарт төр оролцох хэрэгтэй байна. Одоо 20 сая бог малыг 30 доллараар малчдаас аваад 100 доллараар зараад 2 тэрбум төгрөг олох боломж байна. Ингэснээр байгаль экологийн тэнцвэртэй байдал хангагдах нэг удаагийн дорвитой шийдвэр гаргах цаг нь болсон хэлмээр байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Төр өнөөдрийн хуулиар Малын эрүүл мэндэд илүү анхаарал тавьж ажиллаж байна. Мах, малын экспортлоё гэвэл зах зээл нь байна. Хамгийн гол нь малын эрүүл мэнд асуудалтай байна гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр бид малын эрүүл мэндийн хамгаалах төсвийг нэмж тавьсан. 26 тэрбум төгрөг тавигдаад явж байна. Үүгээр бид малынхаа эрүүл мэндийн хамгаалах ажлыг хийнэ