Ж.Ганбаатар 2018.10.04 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Сангийн сайд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 0 төгрөг тавьсан

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа

Долларын ханшийг төсөвт хэдэн төгрөгөөр тооцож оруулсан вэ? хөрөнгө оруулалтуудын хэд нь ямар шинэ үйлдвэр, төсөлд тавигдсан вэ? Хүрэлбаатар сайд бол сайд болохоосоо өмнө ЖДҮ-ийг их анхаардаг байсан. Сайд болоод мартсан.

Ер нь төсвийг тооцохдоо орлогоо яаж нэмэгдүүлэхээр байгаа вэ? айл өрх, компани ч төсвөө тооцохдоо орлогоо л нэмэгдүүлэхийг л ярьдаг шүү дээ. Уг нь бол татвар төлөгчдийнхөө бааз, суурийг л нэмэгдүүлэх ёстой вэ? Мөн Эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ? . Гадны хэвлэлүүд хэрхэн ярьж байгааг та нар мэдэж байгаа шүү дээ. Тэд “Монголд эдийн засгийн хямрал байхгүй, харин төсвийн хулгай дээд цэгтээ хүрсэн” гэж байгаа. Би санал нэг байгаа.

Ирэх оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ганц  ч төгрөг тавиагүй. Яагаад вэ? ямар зарчим барьсан вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав

Шинэ хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5  их наяд байгаа. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирэх 1.1 их наяд  байгаа. Нийтдээ 2.6 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орно. Улсын төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тооцож оруулж ирсэн. байгаа уул уурхай салбараас 1.280 их наяд төгрөг гэж тооцсон. Улсын төсвийн хөрөнгийг хамгийн үр ашигтай механизм руу хийх ёстой. Тийм учраас ЖДҮ-ийг дэмжих ямар эх үүсвэр байна гэдгийг судалж гаргасан. Жижиг дунд хөгжүүлэх санд 335 тэрбум төгрөг байгаа. Энэ хуримтлалаараа яваг гэж бид үзсэн.