Ё.Баатарбилэг 2018.10.04 | Vip76.mn

Ё.Баатарбилэг: Үндсэн чиглэлээ барьж төсвөө боловсруулаагүй юм уу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэдэн хэдэн тодорхой асуултаар асуулт асуулаа.  

Орон нутгийн сангийн хөрөнгө нэмэгдэж байгаад талархаж байна. Харин ЖДҮ-ийг дэмжих сангийн асуудлыг хэлэлцүүлгийн явцад ярих байх. Уг нь тодорхой хэмжээнд мөнгө тавих ёстой байсан байх. Харин Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд мөнгө байхгүй шүү дээ. Мөн Биеийн тамирын тухай хууль энэ жилээс хэрэгжээд эхэлсэн. Хуулиараа сум бүрт Биеийн тамирын арга зүйч ажиллах ёстой. Үүнийг хэрхэн шийдэх вэ? мөн Үндсэн чиглэлд Сүрьеэгийн эмнэлэг байгуулахаар суулгасан. Энэ төсөвт энэ алга байна

Түүний асуултад Салбарын сайдууд хариуллаа.