2018.10.04
Б.Дэлгэрсайхан: Мега төслүүдийг ирэх оны төсөвт хэрхэн төсөөлж тусгаж байна вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Чанга хатуу гараар барьсны үр дүнд өмнөх Засгийн газрын өрийг бага ч гэсэн дарлаа. Сангийн яамыг эрсдэл үүрээд ийм төсөв оруулж ирж байгаад талархаж байна. Ингэж өөдрөгөөр тооцохгүй бол ажил явахгүй байна. Энэ Засгийн газар нэг данстай бол, тараасан мөнгийг нь нэгтгэж чадсан. Энэ хийж байгаа ажлаа ард иргэддээ сайн тайлбарлах хэрэгтэй. Энд сууж байгаа ажил хийж үзээгүй хүмүүс, юм л бол бүлэглэл, олигарх гэх юм" гэсэн байр суурийг илэрхийллээ.
мөн тэрээр Тавантолгойгоос Ханги мандал руу хар зам тавих, энэ боомтыг ашиглах дээр Засгийн газар ямар байр суурь, бодлого барьж байгаа асуулаа. Мөн ирэх оны төсөвт Тавантолгой IPO хэрхэн тооцож байгаа вэ? ингэснээр мега төслүүдээ явуулах юмуу? Сангийн яам хэрхэн харж байгаа асуулаа. Мөн НХХЯамнаас "Хувийн Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн сургууль Дорноговьд байгаа. Тэгээд төмөр замын анги нээе гэхээр дэмжиж өгөхгүй юм. Энэ ангийг нээж өгөх дээр хариу өгөөч?
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23