Ц.Даваасүрэн Д.Дамба-Очир 2018.11.01 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Валютын ханш бол Монголбанкны гол 3 зорилтын нэг

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх  асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

“Шатахууны үнийн өсөлтөд гол нөлөөлж байгаа зүйл бол валютын ханш. Засгийн газар энд ямар оролцоотой байна вэ гэхээр экспортыг дэмжих бопдлогод дэмжлэг үзүүлэх юм. Харин Төв банкны 3 зорилтын нэг бол валютын ханш юм. Магадгүй зориудаар валютын ханшийг ийм байлгах хандлага байсан байх талтай. Минийгол санал бол Монголбанкинд ажлын хэсгийн шалгалт оруулмаар байна. Валютын ханш, интервенц хэр хийж байгааг тогтоох. Өмнө нь би ажлын хэсэгт ажиллаж байсан. Энэ үед ханшийг зориудаар барих зорилго байсан гэж үзсэн. Энэ нь зарим нэг экспортын компаниудад ашгийг асар их өгч байгаа юм. Ханш унаж байх үед интервенци хийгээгүй байсан. Ингээд хурдтай ханш өсөөд 1400-2000 гарсан. Энэ үед экспортын компаниуд 70%-ийн ашиг олсон. Тиймээс ажлын хэсгийн шалгалт оруулмаар байна. Монголбанк валютын ханш өсөхөд буруутай.” Гэлээ.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

“Ханшийн хэлбэлзэлээс үүдэн 2018 он гараад 720 сая долларын интервенци хийсэн байна. Оны төгсгөл гэхэд 1 тэрбум долларын интервенци хийх тооцоотой байна. ОУВС-аас бол бидний өгч байгаа мөнгөөр интервенци хийх биш эдийн засгийн өсөлтдөө хөрөнгө оруулалт хий ёстой гэж зөвлөж байгаа. Монголбанк дээр хэрвээ таны хэлсэн шиг зүйл гарсан бол шалгаж болно. Монгол Улс импортын орон учраас ханшаа маш сайн тогтвортой байдгах шаардлагатай улс мөн юм.”