О.Баасанхүү Д.Дамба-Очир 2018.11.01 | Vip76.mn

О.Баасанхүү: Н.Баяртсайхан ерөнхийлөгч та ЖДҮДС-аас зээл авсан уу?

УИХ-ын өнөөдрийн /2018.11.01/ хуралдаан эхэллээ. Нэгдсэн чуулганы хуралдааны эхний хэлэлцэх  асуудлаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“ЖДҮХС-ийн зээлийг яг ЖДҮ эрхлэгчидэд оновчтой хүртээсэн бол мөнгөний бодлогод сайн нөлөө үзүүлэх боломжтой байсан. Тэтгэврийн хөгшин 10 хувийн хүүтэй зээл авч байгааг хүүг нь бууруулах гээд чадахгүй байна. Гэтэл сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээл авчихаад иргэдэд 10 хувиар өгөөд байгаа нь шударга биш байна. Мэдээллийн сайтууд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайхан таныг ЖДҮДС-аас зээл авсан гээд байна. Энэ үнэн үү? Иргэд хэдэн төгрөг зээлэх гэж үйлээ үзэж байна. Хэдийгээр хуулийн хүрээнд зээл авсан хэдий ч тэгш бус байдал бий болсон. Иргэд тэгш хүртээмжтэй байхыг хүсэж, шаардаж байна.”

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир:

“Байнгын хорооны хурлаар ЖДҮДС-ийн зээлийг аль нэг яаманд биш Хөгжлийн банкны дэргэд байлгах нь зүйтэй гэж яригдсан. Сангийн эх үүсвэр бол энэ жил нэмэгдсэн. ЖДҮ-ийн тухай хууль ч хэлэлцэгдэж байгаа.”

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

“Миний бие ямар нэг зээл аваагүй. Худал мэдээлэл байна. Монголбанкинд зээлийн мэдээллийн сан гэж бий. Арилжааны банкнаас авсан зээлийн мэдээлэл энэ санд бүртгэгддэг. ЖДҮДС-ийн зээл энэ мэдээллийн санд бүртгэгддэггүй. Үүнийг миний бие мэдээллийн санд бүртгэгддэг болгож өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүнийгээ цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.”