Баттөмөр.Б Дамба-Очир.Д 2017.11.16 | Сайт: Vip76.mn

2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлого батлагдлаа

2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлого батлагдлаа

2017 оны 11 сарын 16 ны Улсын Их Хурлын чуулганаар 2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариултаа авч байна. 

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн,  Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. Энэ хүрээнд зарим асуудлыг нягтлан үзэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.