
2017.11.14
2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Монгол улсын 2018 оны төсөв баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж төслийг бүхэлд нь дэмжив. Ийнхүү монгол улсын 2018 оны төсвийн төсөл батлагдлаа.
Үүний дараа УИХ-ын чуулган УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гишүүний горимын саналаар 2018 оны төрөөс баримтлах мөнгөний бодлогын анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энх-Амгалан нар асуулт асууж төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын дагуу санал хурааж дууссаны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.