Ж.Мөнхбат 2018.11.22 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ ч тар

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

"Өнөөдөр Монгол төр чадамжгүй болсон байна. ЖДҮХС-ийн зээлтэй холбоотойгоор засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох асуудал ярихаар УИХ-ын нэр бүхий гишүүд нь Засгийн газрыг хамгаалаад хуралдаа суухгүй бойкот хийж, УИХ-ын даргаа ажлаа өг гэсэн шаардлага тавиад явж байна. Өнгөрсөн 7 хоногт Төсвийн хориг болон Засгийн газрын гишүүнийг томилох тухай хэлэлцье гэхээр гишүүд нь хуралдаа ирэхгүй, иру нь бүрдэхгүй, утсаар дарамтлаад байх жишээтэй олон хоног гацлаа.

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан хийх гэхээр гишүүд нь рорж ирэхгүй байна. УИХ ч тэр Засгийн газар ч тэр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болсон юм бол аль аль нь тар. Ингэж төрийн ажлыг гацааж, эрх ашгаа хамгаалж болохгүй."