Л.Мөнхбаатар 2019.01.18

Л.Мөнхбаатар: Шуудагийн салбарт цахим үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байна

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Монгол улсын Засгийн газар "иргэн төвтэй үйлчилгээний жил" болгож зарласан. мөн мэдээлэл, технологийн салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж байгаа хэмээн ойлгож байгаа. Энэ жил "хур" системийн нэвтрүүлсэн, өөр бусад олон чухал ажлыг хийж байгаа. Шуудагийн салбарт цахим үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ чиглэлээр ямархуу ажлуудыг хийх вэ?

Танин мэдэхүйн чанартай асуулт асуумаар байна. Маркийн үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ? хамгийн үнэтэй ямар марк байгаа вэ?