Н.Учрал 2019.01.18

Н.Учрал: Мэдээлэл, хувь хүний нууцыг хамгаалах бодлого ямар түвшинд байна вэ?

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "шуудан харилцаа холбооны энэ хууль нь мэдээж төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхэд анхаарах нь зөв нөгөө талаасаа хувь хүн, мэдээллийн аюулгүй байдал, захидал харилцаа холбооны аюулгүй байдал гэж маш чухал асуудал бий. Монгол улсад энэ байдал хаягдсан. Сошиалаар гэрийн хаяг, утас зүгээр л хавтгай байгаа. Үүнийгээ хамгаалах тал дээр хуулийн төсөлд хэрхэн туссан вэ?" гэдгийг тодрууллаа. Мөн тэрээр энэ салбарын төрийн байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл бодлого байхгүй байгаа мөн хэлсэн юм.