2019.01.18

Б.Баттөмөр: Хаягаар хүргэх үйлчилгээг сайжруулах ямар бодлого барьж байна вэ?

Өнөөдөр /2019.01.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

"Интернэт, цахим сүлжээнд суурилсан үйлчилгээ гээд маш их шинэ зүйлүүд нэвтэрч байгаа. Энэ бүхэн шуудангийн хуульд байхгүй учраас шинэчлэх шаардлага байгаа гэж ойлгож байна. Хаягжилтууд тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр хаягаар хүргэх асуудлыг хэрхэн хүргэх бодлого барьж байна вэ? тэр дундаа гэр хороололд хүргэх асуудал байгаа. 

2012-2016 онд хийсэн сайн хувьчлал бол Монгол шуудангийн хувьчилал гэж ярьж байсан. Сүүлийн үед үр ашиг ярихаа болилоо..Энэ талаар тоо байвал хэлж өгөөч.