Бямбацогт.С 2019.03.21 | Vip76.mn

С.Бямбацогт: Урьд өмнө байгаагүй сайн зохицуулалт

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах үеэр төсөлд "татвар төлөхөөс зайлсхийхийн хэсрэг дүрэм" гэсэн заалт орж ирсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү дүрэм гэдэг бол байгууллагад байдаг, хуульд байх учиргүй, журам гэж бол хуульд байх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Энэхүү заалттай холбоотой тайлбарын УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ. "Баасанхүү гишүүний хэлж байгаа энэ агуулга энд харагдах гээд байгаа юм. Хэлбэр талаас нь ингэж харагдаж байгаа. Харин агуулга талаасаа харвал өмнө нь байгаагүй маш сайн зохицуулалтыг оруулж ирсэн байна. Өмнө нь татвараас зайлсхийсэн гээд л шоронд хийчихдэг байсан бол одоо үүгээр татвар төлөхөөс зайлсхийх гэж юу юм? ямар тохиолдолд татвараас зайлсхийсэн гэж үзэх юм, ямар ямар арга хэмжээг яаж авах юм гэдгийг заасан юм. Үндсэндээ татварын албаныхны гишгэх, хөдлөх үйлдлүүдийг нь хязгаарлаад, зааглаад өгчихсөн юм. Тиймээс нэр товъёог нь өөрчлөөд, агуулгаар нь дэмжээд явчхаж болох уу?