Нямбаатар

Х.Нямбаатар

Монгол улсын их хурлын гишүүн

1999
2000
Орхон их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төссөн
Орхон их сургуульд төр, эрхзүйн онолоор 7 жил багшилсан
2001
2002
Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалав
2003
2004
2005
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч
2006
2007
2008
Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалав
2009
“Бест дриллинг” ХХК-ийг үүсгэн байгуулав
2010
2011
2012
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
Төрийн удирдлагын докторант
2013
2014
2015
СХД-ийн ЕБС-уудад смарт гар утас хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргав
2016
Монгол улсын их хурлын гишүүнээр Сонгинохайрхан дүүргээс сонгогдов
2017
Хууль зүйн ухааны докторант
2018
2019
2020
2021

Нийт 351 мэдээ байна.
  • 07/12/17

    Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.доллары...

    Засгийн газраас өчигдөр яаралтай хэлэлцүүлэхээр   “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай  хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-аар хэлэлцэж баталлаа.  “Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлт...
  • 07/12/17

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулал...

    Өнөөдөр /2017.12.07/ УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэхүү дүгнэлт нь Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ...
  • 07/12/17

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны төсвөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэж байна. Тэрээр 2018 оны төсвийг “хэт үрэлгэн” гэж үзээд зарлагын хэсэгт хориг тавьсан юм.  “Эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэр...
  • 06/12/17

    Хүүхдийн Инээмсэглэл зорилтот төсөл гэж юу вэ?

    Хүүхдийн Инээмсэглэл зорилтот төсөл гэж юу вэ? Бид юуны тулд шүдний эмнэлгийн кабинетууд байгуулж, хүүхдийн шүдийг эмчлэх гээд яваад байгаа вэ гэдгийг та бүхэн эндээс хараарай. 65 болон 9-р сургууль дээр байгуулсан шүдний эмнэлгийн кабинетэд хэн үзүүлж болох вэ? үнэ төлбөртэй юу? зэрэг олон зүйлийг асууж байгаа хүмүүс эндээс хариултаа авах боломжтой
  • 05/12/17

    Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтий...

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 09 цаг 43 минутад 66.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мө...
  • 05/12/17

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой зохицуулал...

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд а...
  • 05/12/17

    Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюулгү...

    2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 20 сургуулийн гуравдугаар ээлжинд 154 бүлэгт 6154 хүүхэд хичээллэж, 152 багш, 140 ажилтан, ажилчид илүү цагаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр сургуулийн нэг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд ажиллалаа. Ерөнхий сайдыг 18 цагийн үед очиход тус сургуулийн гуравдугаар ээлж хичээллэж байлаа. Тэрээр зарим...
  • 30/11/17

    Зөрчлийн хуулийн заалт хөгжлийн бэрхшээлтэй иргэди...

    ---Зөрчлийн хуулийн заалт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзлээ---- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзү...
  • 30/11/17

    Хүүхдүүд үнэ төлбөргүй шүдний эмнэлэгээр үйлчлүүлн...

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлсэн. Төслийн эхлэл болох үзлэг, эмчилгээний эхний кабинетийг Толгойт бүсийн хүүхдүүдэд зориулж 65-р сургуульд байгуулсан. Тус кабинетэд одоогийн байдлаар давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь ү...
  • 30/11/17

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хүүхэд багачуудын эрүүл ...

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсрол мэдлэгт ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Тэрээр сүүлийн үед "Нямбаатар сан"-гаараа дамжуулан СХД-ын цэцэрлэг, сургуулийн 8000 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх "Хүүхдийн инээмсэглэл" аяныг эхлүүлэн амжилттай ажиллаж байгаа билээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагааг цаг алдалгүй хүргэж сургууль цэцэрлэгийг төви...
  • 27/11/17

    Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүрэг утааны голомт б...

    NTV телевизийн Болзоо нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцож тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашдаа дэвшүүлж буй бодлого санаачлагын хүрээнд нэвтрүүлгийн ярилцлага өрнөлөө.
  • 21/11/17

    Багш нарын цалин нэмэх нь эрсдэл дагуулна гэв

    Багш нар цалин нэмэх боломжгүй гэж үзээд урамшуулал гэж 2018 оны төсөвт 57 тэрбум төгрөгийг суулгаад байгаа билээ. Тэдний цалинг нэмэх боломж үнэхээр байхгүй байв уу? Энэ талаар гишүүдээс тодрууллаа.  Гишүүдийн хувьд ОУВС-тай хамтарч буйтай холбогдуулан нэмэх боломж байхгүй төдийгүй, эдийн засгийн хямрал хүндрэлээс гарсны дараа цалин тэтгэвэр нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Санхүүгийн дэмжлэг нь эдийн засагт тодорхой эерэ...
  • 17/11/17

    Франц улсын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидт...

    Улсын их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж нар өнөөдөр (2017.11.17) манай улсад айлчилж байгаа Францын Нотариатын Дээд зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Манай парламент тун удахгүй эд хөрөнгийн багц хууль, нотариатын эрх зүйн байдлыг тогтоосон шинэ хууль хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд цахим нотариат гэсэн ойлголтыг дээр д...
  • 16/11/17

    Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт ...

    Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. АБГББХ-ны хуралдаанаар нууцаар санал хурааж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нар олонхын санал авсан юм. Ийнхүү өнөөдөр УИХ дээр тэдний Тусгай хяналтын дэд хо...
  • 16/11/17

    Х.Нямбаатар: Том төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх тал...

    Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа. Х.НЯМБААТАР: ТОМ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ ХӨДӨЛГӨХ ТАЛААР ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙГАА ВЭ? Тойргоос сонгогдсон бүх гишүүд өөрсдийн тойрогтоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Шинээр хэрэ...
Нийт 24 хуудас/351 мэдээ