“Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэе” сэдвийн дор ямар асуудлууд өрнөв
УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийн иргэний байгууллагын төлөөлөл
2015.05.29
Хүний эрх

“Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэе” сэдвийн дор ямар асуудлууд өрнөв

“Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэе” нэртэй нэгэн уулзалт ярилцлага 2015 оны 05-р сарын 20-ны өдөр "Пума Империалд" болж өнгөрлөө.

Английн “High tea” буюу зангиагүй цайлангаа асуудлын гол шийдлээ тодорхойлдог уулзалтын зарчмаар өрнөсөн энэ ярилцлагад УИХ-ын гишүүн Л.Болд, Хүний эрхийн иргэний байгууллагын төлөөлөл, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхан зэрэг хүмүүс оролцсон юм.

Албаны ширээний ард бус энгийн орчинд гэхдээ өнөөдөр тулгамдаад байгаа хүний эрх тэр дундаа хүний эрхэм чанар дээр тулгуурласан анхаарал татсан асуудлуудад төвлөрөн ярилцсан энэ уулзалтын үеэр дараах саналуудыг ТББ-уудын төлөөллүүд тавьж байлаа. Богино хугацаанд боловч олон санаанууд уулзалтын үеэр өрнөж байсан юм.

Тухайлбал:

  • Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог хэвээр хадгалан үлдээх

  • Тахарын байгууллагыг татан буулгах нь “Гэрч хохирогч” шүүхийн шийдвэр гарсаны дараа л хамгаалалтанд орох боломжтой болох тул эрсдлийг тооцож, хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааны явцад гэрч хохирогчийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх талаар гаргасан саналуудад дэмжлэг үзүүлэх.

  • НҮБ-ын нэмэлт протоколд нэгдэн орсноор 2 жил тутам Хүний эрхийн тайлан өгдөг. Монгол улс Хүний эрхийн тайланд хангалттай дүн авч чадаагүй. Иймд төрөөс энэ асуудлыг анхааралдаа авах шаардлагатай.

  • 108,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг төр анхааралдаа авах хэрэгтэй байна.

  • Их удаашралтай ханддаг. Иргэний нийгмийн байгууллагуудын хууль батлах процесс удаашралтай байна. Түргэвчлэх талаар санал санаачлага гаргах.

  • Гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг гэх мэт тодорхой төрлийн гэмт хэрэгт “цаазаар авах ял”-ыг дэмжих хандлага байна.

  • Иймд залуучуудын хандлагад нөлөөлөх, түүнийг халах нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байна. Иймд бид өөрсдийн туршлагад үндэслэн залуучуудад чиглэсэн нөлөөллийн ажлаар хамтран ажиллах саналтай байна.

  • Цаазаар авах ялыг хэрэглэх асуудлаар иргэд тухайн хэргүүдийн онцлогоос хамаарч байр суурь нь өөрчлөгддөг ч Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж Хүний эрхийн асуудлаар гарсан дэвшлийг төр засаг шийдвэрүүдээрээ ухралт бий болгож байгааг таслан зогсоох талаар манлайлал гаргах шаардлагатай.

  • Бүс нутагт манлайлал хийх хэрэгцээ мөн байна. Учир нь улс төрийн шийдвэрээр ухралтууд хийгдэж байна. Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй.

  • Тахарын алба гэрч хохирогчийн хамгаалах системийг байхгүй болгож байгаа нь ухралт хийж байгаа хэрэг.

  • Энэ мэт ухралт бий болгосон шийдвэрүүд Иргэний нийгмийн байгууллагуудын ажлын үр дүнг бууруулж, дараагийн арга хэмжээ авахад саад учруулж байна.

  • Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх асуудал хөндөгдлөө. Privacy буюу хувь хүний орон зайг хамгаалах асуудал тавигдах болно. Хамтарч ажиллах боломж байгаа.

  • Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг үл тоомсорлох хандлага байгаа төдийгүй энэ талаар Засгийн газрын нэр бүхий гишүүн нь хүртэл эсрэг байр суурьтай байдаг. Иймд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийг зогсоох, хүүхдийн эрхийг хамгаалсан эрх зүйн орчин бодлогыг бүрэн гаргахад дэмжлэг үзүүлэх.

  • Хүүхдийн эрхийн тухай Хууль, хүүхэд хамгаалалын хуулийг тус тусад нь батлуулах байр суурийг дэмжих.

  • Засгийн газрын зүгээс Иргэний Нийгмийн байгууллагуудыг дэмжих бодлого хэрэгтэй.

  • Иргэдийн оролцоог идэвхижүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийх хэрэгтэй байна. Иргэний нийгмийн байгууллагынхан олон нийтийн сүлжээг ашиглан нөлөөллийн ажлууд хийж байна. Жишээлбэл: Фейсбүк зэрэг олон нийтийн сүлжээгээр шүүмжлэгчид. 

  • Өмнөх Засгийн газраас Иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих бодлого батлагдсан боловч чимээгүй болсон. Энэ ажлыг залгамжлуулах санаачлага хэрэгтэй байна.

  • Нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл буюу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй болгох асуудлыг бүрэн орхигдуулаад байна. Иймд нийтийн ашиг сонирхлын төлөө нэхэмжлэл гаргах эрхийн /Public interest litigation/ захиргааны ерөнхий хуульд оруулах.

  • Түгээмэл хөгжил төв нь ХБИ-ийн бие даан амьдрах тогтолцоог бий болгох сэдлээр байгуулагдсан. Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээ хэрэгжүүлж буй хүмүүс зөв ойлголттой байх чухал байна. Ийм бодлого, хууль байгаа ч хэрэгжүүлж байгааг хүмүүс мэддэггүй, хийдэггүй тул энэ асуудлыг анхааралдаа авах.

  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хэрэгжиж чадахгүй байна.

  • Нийтийн тээврийн хэрэгсэл хэрэглэхэд саад учирч байна.

  • Хүсэлт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хууль хийгдэх гэж байгаа ба түүнийг дэмжих шаардлагатай байна.

  • Хүний эрхийн тайланг хэлэлцэх үеэр нөгөө талаас тавьсан асуултыг ЗГ-ыг төлөөлж явсан хүн ойлгоогүй.

  • Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй байгаад хүүхдээ асрах боломжгүй болсоноос хойд эх, төрсөн эцгийн асрамжинд байсан 4 настай охин амь насаа алдсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдээ асрах эрхийг нь хэрэгжүүлэх төрийн бодлого дутмаг байгааг нотолсон. Тиймээс Засгийн Газарт асуулт тавьж дахин хэлэлцүүлэг хийх шаардлагатай байна.

  • Эрчүүдэд нөлөөлөх, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээ авах төрийн бодлого хэрэгтэй байна. Зэрэг асуудлуудыг “Монфемнет”, “МХБИХ”, “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб”-ын үүсгэн байгуулагч, “Монгол Эмнести Интернэшнл”, “Нээлттэй Нийгэм Форум”, “Хүүхдийн Эрх Хамгаалал Төв”, “Монфемнет”, “Түгээмэл Хөгжил Төв”, “Монголын Эрэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөллүүд тавьж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ