Хүний эрхийн байгууллагын төлөөлөл бүсгүйчүүдтэй УИХ-ын гишүүн Л.Болд “цай уув”
УИХ-ын гишүүн Л.Болд ТББ-ын төлөөлөл
2015.05.29
Хүний эрх

Хүний эрхийн байгууллагын төлөөлөл бүсгүйчүүдтэй УИХ-ын гишүүн Л.Болд “цай уув”

УИХ-ын гишүүн Л.Болд хүний эрхийн иргэний байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. “Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэе” нэртэй уг уулзалт ярилцлага хүний эрх тэр дундаа хүний эрхэм чанар дээр тулгуурласан анхаарал татсан олон чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа.

УИХ-ын гишүүн Л.Болд ТББ-ын төлөөлөл болох бүсгүйчүүдтэй албаны ширээний ард бус энгийн орчинд цай уунгаа ярилцах үед цаашид авах арга хэмжээ, санал бодол, тусгалууд олонтаа хөндөгдсөн юм. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах салбарт шинэчлэлт хийгдэж байгаа ч ухралтууд гарч байгаа нь сэтгэл зовоож байгаа аж.

Тухайлбал: Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог хэвээр хадгалан үлдээх, Тахарын алба гэрч хохирогчийн хамгаалах системийг байхгүй болгож байгаа нь ухралт хийж байгаа хэрэг гэж байв. Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг үл тоомсорлох хандлага байгаа төдийгүй энэ талаар Засгийн газрын  бүхий гишүүн нь хүртэл эсрэг байр суурьтай байдаг.

Иймд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа хүчирхийллийг зогсоох, хүүхдийн эрхийг хамгаалсан эрх зүйн орчин бодлогыг бүрэн гаргахад дэмжлэг үзүүлэхийг анхаарах хэрэгтэйг хүний эрхийн байгууллагынхан ярьж байв. НҮБ-ын нэмэлт протоколд манай улс нэгдэн орсноор хоёр жил тутам Хүний эрхийн тайлан өгдөг. Монгол Улс Хүний эрхийн тайланд хангалттай дүн авч чадаагүй. Иймд төрөөс энэ асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байгаа гэнэ.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэдийн эрхийн асуудлыг төр анхааралдаа авах хэрэгтэй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хүний эрхийн хууль хийгдэх гэж байгаа ба түүнийг дэмжих шаардлагатай байгаа аж. Л.Болд гишүүн хүний эрхийн төлөө олон улсын байгууллагын салбарыг Монголын Ардчилсан хувьсгалын дараа анх санаачлан байгуулж байсан аж. Тиймээс хүний эрхийг хамгаалах, зөрчигдөж буй асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд анхаарч, санаа зовниж байдгаа хэлж бүгдээрээ хамтарч олон ажлыг явуулах шаардлагатай байгааг ярьж байв.

Энэ үед Төрийн бус байгууллагын төлөөллүүд Л.Болд гишүүнийг хүний эрхийг хамгаалах байгууллагуудтай биечлэн уулзаж ярилцаж байгаад тун баяртай байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Өнөө үед нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл буюу нэхэмжлэл гаргах эрхийг нээлт- тэй болгох асуудал бүрэн орхигдоод байдаг талтай. Иймд нийтийн ашиг сонирхлын төлөө нэхэмжлэл гаргах эрхийн /Public interest litigation / захиргааны ерөнхий хуульд оруулах шаардлагатайг хөндсөн нь цаг үеэ олсон сэдвийн нэг байлаа. Уулзалтын төгсгөлд шийдэлд хүрсэн зарим асуудлуудаас тоймлон дурдвал:

  • Хүний        эрхийн Иргэний Нийгмийн байгууллагуудтай тодорхой сэдвийн хүрээнд хийх уулзалтыг ТББ-ууд ээлж- лэн зохион байгуулж тогтмолжуулах. УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын ХЗБХ, Хүний эрхийн дэд хорооны холбогдох гишүүд, шийдвэр гаргагчдыг урьж оролцуулах асуудлыг хариуцахаар тохиролцов.
  • Гэрч  хохирогч, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт тухайлсан нийгмийн бүлэг гишүүдийн эрхийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслүүдийг тусгах.
  • Хүний        эрхийг хамгаалах асуудлаар шинээр батлагдаж буй хуулиудаар ухралт хийхгүй байхад нөлөөллийн ажлыг хууль тогтоогчид, иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийх. Ингэх- дээ цаг хугацаа, дараалал, ач холбогдлоор нь ангилан тус бүрт нь хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллах зэрэг асуудлууд дээр тохиролцсон байна.

Ийн цай ууж эмэгтэйчүүдтэй уулзсан УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилгатай уулзалт араасаа олон үр дүнг дагуулсан амжилттай болж өнгөрсөн гэж хэлж болно.

ШИНЭ МЭДЭЭ