Эмнести интернэшилийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа
2015.06.25
Хүний эрх

Эрүү шүүлт гэдэг бол балмад үйлдэл

“Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт  “Эрүүдэн шүүхийн хохирогчдод туслах өдөр” тохиож буйтай  холбогдуулан Эмнести интернэшилийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа  оролцлоо.

Эрүү шүүлт гэж юу вэ ?

Эрүү шүүлт гэдэг бол балмад үйлдэл. Эрүү шүүлтэнд өртөхгүй түүнээс ангид байх эрхийг улс орнууд хүлээн зөвшөөрсөн.  Хүч хэрэглэн, зодох явдлыг эрүү шүүлт гэхээсээ илүү төрийн албан хаагч албан тушаалтан өөрөө эсвэл хэн нэгэн өдөөн хатгаснаар хэн нэгнээс мэдээлэл авах, хийсэн буюу хийгээгүй хэрэгт нь шийтгэх зорилготойгоор албадан бие махбодь, сэтгэл санаанд нь хүчтэй зовлон шаналал үүсгэхийг хэлнэ. Аливаа төр эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэхгүй, хүлээн зөвшөөрч байвал иргэд айдастай болдог. Тиймээс төр өөрөө эрүүдэн шүүхтэй тэмцэх механизмтай байх ёстой.

Монголд эрүүдэн шүүх ямар шатанд явж байна вэ ?

Эрүүдэн шүүх маш нууц далд үйлдэгддэг. Арга хэрэгсэл нь нарийн. Тиймээс эрүүдэн шүүх гэмт хэрэг тэд гарсан  байна гэж нарийн тооцоо гаргахад хүндрэлтэй. Дэлхий дахинд Монгол улс эрүүдэн шүүдэг орны тоонд ордог.

             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү

 

 

ШИНЭ МЭДЭЭ