Д.Сарангэрэл: Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
2016.08.23
Улстөр

Д.Сарангэрэл: Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа

-Монгол Улс эдийн засгийн хувьд үнэхээр хямралд орсон гэдгээ Засгийн газрын зүгээс олон улсад албан ёсоор зарласан нь эргээд улсын нэр хүндэд нөлөөлж байна?

-Манай улс эдийн засаг хямралд орсон нь дотоод, гадаад орчинд ил болсон зүйл. Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, ард түмний аж байдал ч үүнийг бэлхнээ харуулж байна.

Ард түмэндээ бодит байдлыг хэлэх нь энэ засгийн үүрэг гэж бодож байна. Нөхцөл байдлаа үнэн зөв тодорхойлж байж, өөрөөр хэлбэл оношоо зөв тавьж байж эмчилгээгээ хийнэ биз дээ.

Тиймээс бусдын мэдэхгүй нууцыг дэлгээд, үүний улмаас улс орны нэр хүнд олон улсад унаж байна гэж дүгнэх нь хэр оновчтой юм бол доо.

-Эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд эхлээд эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж буй. Таны харж байгаагаар бид эдийн засгаа сэргээхийн тулд ямар алхам хийх нь зүйтэй вэ?

-Засгийн газар байгаа нөхцөл бололцоогоо ашиглахаар чармайн ажиллаж байгаагийн нэг илрэл нь төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах шийдвэрээс харагдана.

Агентлаг, газрын даргаас дээр албан тушаалтнуудад цалингийн бууралт хамаарна гэж ойлгож байгаа. Жирийн төрийн албан хаагчдын цалин угаасаа амьдралд нь хүрдэггүй, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг улс.

Аман дээрээ өндөр албаны хүмүүсийн цалинг танана гэдэг ч ачир дээрээ дунд шатны албан хаагчдын цалин, ур чадвар, зэрэг цол, удаан жилийн нэмэгдэл рүү нь ордог байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаж байсан.

Үүнийг давтахгүй байх хэрэгтэй. Төрийн албаны хуулийн төслийг хэлэлцэх үед энэ саналаа хэлснийг Ажлын хэсэг хүлээж авсан.

Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих үед хөдөлгөөнд орохооргүй хуульчилж байж төрийн албан хаагчдын амьдралын баталгааг хангах нөхцөл бүрдэх юм билээ.

Цалин бууруулах бол түр зуурын л арга хэмжээ. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь л чухал.

Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж ажлын байр, орлого нэмэгдүүлэх боломжтой болно.

Я.Содбаатар бидний хэдэн гишүүн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл санаачилж нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд зогсоон байгаа. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа нэг хувийн татвар авдаг болох тухай төсөл юм.

Ингэснээр байн байн тайлан гаргах гэж цаг алдахгүй, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх, ажилчдынхаа цалин мөнгийг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх улмаар том аж ахуйн нэгж болох боломжийг бүрдүүлэх юм.

Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталбал бизнес эрхпэгчдээ бодитой дэмжсэн ажил болно.

120 гаруй мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй мянга нь янз бүрийн шалтгаанаар хаалга үүдээ барьчихаад байж байгаа. Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй.

Тэд маань л эдийн засгаа аварна. Элдэв дарамт шахапт, хяналт шалгалтаа зогсоож, зарим нэг зөрчлийн асуудал байвафадийдэж өгөөд цаашаа явах бололцоог нь нээж өгөх хэрэггайтэж бодож байна.

-Та Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Уг байнгын хороог төр, ард түмний гүүр гэж тодотгох нь бий. Иргэдийн зүгээс сүүлийн үед ямар өргөдөл голдуу ирж байна. Мэдээж эдийн засгаа яаралтай сэргээх засгаа яаралтай сэргээх хэрэгтэй байна гэсэн захидал хүсэлт, санал олон ирж байгаа болов уу?

-Өргөдлийн байнгын хороо бол УИХ-д 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ бүтэц. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлд заасан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд иргэд олон нийтийн харилцааг хангах зорилготой олон улсын жишгийн дагуу байгуулагдан өнгөрсөн дөрвөн жил амжилттай ажилласан байнгын хороо.

Өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хугацаанд 94040 иргэний 11575 өргөдлийг хүлээн авч асуудлыг багцлан хэлэлцэж, холбогдох хуулийн төсөлд тусгах саналыг нэгтгэн боловсруулах, хуулийн зөрчлийг арилгах, хэрэгжилтийг хангах, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өгөх, Байнгын хорооны гишүүдийн саналыг хуралдааны тэмдэглэлээр хүргүүлэх тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг эргэн сонсох зэргээр хянапт, шалгалтын чиг үүргээ амжилттай биелүүлж ажилласан.

Өрөөнөөс гадагшаа гарч ажиллах, өргөдлийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцах, өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол хуулийн хүрээнд байнгын хорооноос зохион байгууллаа.

Гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон орон сууцны барилгуудын дахин төлөвлөлт, Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, цолны нэмэгдэл, Туул голын бохирдол, Биокомбинатын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан карьерын зэрэг олон асуудал байнгын хороон дээр хэлэлцүүлэг, шийдлээ хүлээгээд байж байна.

Өргөдлийн байнгын хороо төр, ард түмнийг холбосон гүүр юм. Төр, ард түмний амьд харилцааг хадгалан, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар ирүүлсэн иргэдийнхээ үнэт саналыг хуультогтоох үйл ажилпагаанд тусган.хуулийн хэрэгжилтэд иргэдтэйгээ хамтарч хяналт тавьж ажиллана.

Зарим хүн Өргөдлийн байнгын хороонд хийхгүй ажил, хөндөхгүй сэдэв гэж алга гэж шүүмжилдэг.

Байнгын хороо иргэдийн өргөдөлд үндэслэн хууль дутуу дулимаг хэрэгжиж байгаагаас үүдэн нийгэмд тулгарч байгаа асуудлыг дэлгэн тавьж шийдвэрлэх үүрэгтэй.

УИХ хууль гаргадаг, харин хэрэгжилтэд нь хяналт тавих ажил хангалтгүй явсаар ирсэн. Тэр нь ч өргөдлийн байнгын хороог УИХ-д нэмж байгуулах үндэслэл болсон.

Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдлийг үзэхэд 10 гаруй хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 90 гаруй хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна.

Ард түмний амьдрал, аж байдал хүнд байгаа нь хувийн чанартай өргөдөл дийлэнх байхад хүргэж байна гэж бид дүгнэдэг.

Цаашдаа нийтийн эрх ашгийг төлөөлсөн нь нэмэгдэх байх. Тэгвэл амьдралд нийцсэн хэрэгждэг хуультай болох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэхэд илүү түлхэц болох ЮМ.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн ч мэргэжлийн бус хүмүүсээс гадна давхар дээлтэй нэлээд гишүүд байна. Өмнөх засгийн үед МАН “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж байсан шүү дээ?

-УИХ-ын гишүүд зохистой харьцаагаар Засгийн газарт ажиллахыг би хувь гишүүнийхээ хувьд дэмждэг. Гишүүн-сайд илүү хүчтэй ажиллах боломж гэж хардаг учраас тэр шүү дээ. Түүнээс гадна шилдэг гэсэн хүмүүсээ тухайн улс төрийн намууд парламентын сонгуульд нэр дэвшүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд “гишүүн-сайд”-ыг манайхан шүүмжилсээн, үнэн. Тэр миний хэлээд байгаа зохистой харьцаа дэндүү алдагдсан байсан. Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүд байсан.

Энэ нь чуулганы ирцэд нөлөөлж, улмаар зарим үед парламент нь гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүйд хүрч байлаа. Ямар сайндаа л гишүүн-сайд нарт урд эгнээнд нэг дор тусад нь суудал гаргаж өгч байхав.

Ирцийг нь олон нийтэд ил болгох гэсэн санаа л даа. Одоо давхар дээлтэй сайд нарын тоо 50 хүртэл хувиар буурлаа. Энэ бол дэвшил. За, мэргэжлийн бус Засгийн газар боллоо гэж шүүмжлээд байгаатай төдийлөн санал нийлэхгүй байна.

Хөдөө аж ахуй, барилга, эрүүл мэнд гээд бүх яаманд мэргэжлийн хүмүүс томилогдсон. Олон нийтийн хүсэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр аль аль нь мэргэжлийн Засгийн газар хэмээх нэг цэгт огтлолцож байсан учраас хүндэтгэлтэй ханддаг.

Ер нь бол мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэй бодлого тодорхойлдог, сайн менежер хүн яам толгойлох нь илүү оновчтой гэсэн бодлоо би орхидоггүй.

-МАН-ынхан их өр зээлтэй, хэцүү байдалтай улс орныгхүлээж авч байгаагаа ард түмэнд зарлаад байх юм. АН өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлж эх орноо чирсээр та бүхэнд авчирсан. Төрийн залгамж чанараар өмнөхөө муулах биш алдааг нь засаад явах ёстой биш бил үү?

-Дахин хэлэхэд нөхцөл байдлаа зөв үнэлж байж дараа дараачийн ажил, арга хэмжээгээ авна. Энэ Засгийн газар МАН-ынх биш, хэдэн сайд нарынх ч биш, Монголын ард түмний Засгийн газар.

Тийм учраас эзэд нь нөхцөл байдлынхаа талаар үнэн бодит мэдээлэл авах эрхтэй. Хүнд нөхцөл байдлаас, эдийн засгийн хямралаас Засгийн газар ард түмэнтэйгээ хамт л гарна. Ялангуяа халуун тогоонд нь ороод

Засагт ажиллаад ирэхээр янз бүрийн өр шир, гэрээ хэлцлүүд далд байсан бололтой юм дуулдаад л байна. Энэ бүхнийгээ хэлж ярьж, ойлголцож шийдээд явахаас өөр аргагүй.

Бодит байдлаа ард түмэндээ нэг сайн ойлгуулж аваад цаашид хойшоо биш урагшаа хараад ажиллаад явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.

-Өмнөх УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж олон ажил амжуулснаа тайлагнаж байсан. Энэ удаад эмэгтэй гишүүд маань бараг бүгд шахуу нэг намынх байгаа нь илүү давуу тал болох болов уу гэж ажиглагдаж байна?

-Өнгөрсөн дөрвөн жил таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй үзэл бодол өөртэйг үл харгалзан хамтарч ажиллаж чадсан нь миний хувьд мартагдашгүй сайхан дурсамж.

Энэ удаа парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэйд ард түмэн сонгогчид маань итгэл үзүүлсэнд талархаад барахгүй. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах учиртай. Эмэгтэйчүүд нийгмийн тулгамдсан асуудалд, хүн рүү чиглэсэн асуудлаар илүү 

байж чадна гэж үзэж итгэл үзүүлсэн гэж бодож явна. Тиймээс энэ чиглэлийн хууль, тогтоомж санаачлах ажлыг бид хэдийнэ эхлүүлсэн.

Гурван нас хүртэл нь хүүхдээ харж буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасрахгүй байх бололцоог бүрдүүлэх, хүүхдийн тоогоор ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр тооцдог байх зэрэг хуулийн төслүүд бэлэн болж Засгийн газарт очсон байгаа.

Одоо тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байх хуулийн төсөл боловсруулж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүд Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийг төсөвт суулгах гэж ихэд хичээсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө энэ асуудлыг шийдчих шиг боллоо?

-Хуучин барилгыг нь нурааж 2013 онд шавыг нь тавьсан Түлэнхийн төвийн шинэ барилгын төсөв шийдэгдэхгүй жил дамнаад л яваад байгаа юм.

Эмэгтэй гишүүдтэйгээ Түлэнхийн төвд ажиллахад байдал газар дээрээ бодсоноос хүнд байсан. Хувийн эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаад төлбөрөө дийлэхээ болиод Гэмтлийн эмнэлгийн нэг мухарт байрлан ажиллаж байгаа юм билээ.

Орчин нөхцөл, өрөө талбайн хэмжээ шаардлага хангахгүй, дийлэнх нь буюу өвчтөнүүдийн 90 шахам хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг учраас бүгд сахиуртай, агааргүй, хүнд орчинд эмчилгээ үйлчилгээ явагдаж байна.

Тангараг өргөсөн эмч, ажилтнууд тулдаа л тэсдэг байх гэж бодогдохоор. Нийт төсөв нь 26 тэрбум төгрөг.

Үүнээс 2015 онд зургаан тэрбум, 2016 онд хоёр тэрбум төгрөг төсөвт суусан ийм байдалтай байгаа. Ерөнхий сайд Кувейтын Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Кувейтын сангийн санхүүжүүлэхээр Монгод Улсад пардаментын ордон барихад зориулах 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилгыг барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн байна лээ.

Парламентын ордон яахав, хүлээж болно. Харин хүлээж болохгүй юм чинь эмнэлэг болчихоод байгаа энэ үед үнэхээр зөв сайхан яриа хийжээ гэж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад талархаж байгаа.

-Нэр бүхий гишүүд 18 хүртэлх насны олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд Нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Уг хуулийн төслийн авууштай талууд нь юу юу байна?

-Д.Оюунхорол гишүүн маань ахлаад бидний хэдэн гишүүн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүддээ төр халамж тавьдаг байх тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа.

Улсын хэмжээнд 1990-ээд онд өрх толгойлсон 13 мянган эмэгтэй байсан бол Статистикийн газрын судалгаагаар өрх  толгойлсон 80828 эх, 22354 эцэг бүртгэгдсэн байна.

Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй эх 40433, эцэг 7971 байна. Энэ нь нийт өрхийн 14.7 хувийг эзэлж байна. Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломж бага, орлогын эх үүсвэр хангалтгүй байгаагаас хүүхдээ эрүүл өсгөж бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж чадахгүй байгаа юм.

Дээр нь өнчрөл хагацал, салалтаас үүдсэн хямрал, сэтгэл санааны дарамтыг даван туулах сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ ч үгүйлэгдсээр байна. Дээрх нөхцөл байдлыг хөнгөвчлөхөд хуулийн төсөл чиглэж байна гэж ойлгож болно.

-Хүүхдээ гурван нас хүртэл нь харах хугацаанд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасардаггүй байх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслийг эмэгтэйчүүд ихэд сонирхож байна?

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдтэй хамтран санаачилсан “Нийгмййн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”' тухай хуулийн төслийн гол зорилго нь эхчүүдийг хүүхдээ гурван нас хүртэл нь асрах, чөлөө авахыг Хөдөлмөрийн хуулиар зөвшөөрсөн байдаг.

Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх хууль байдаггүй учраас хүүхдээ асарсан энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, ажилласан жил тасрахад хүрдэг.

Тиймээс хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

Эхчүүд маань даатгуулсан хэлбэрээсээ үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг болно.

Тухайлбал, хамтын гэрээ хэлэлцээр, бусад эрх зүйн актаар шимтгэлийг ажил олгогч нь төлөхөөр тохиролцсон бол уг тохиролцооны дагуу ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө.

Сайн дураар нийгмийн даатгалд хэмрагдсан эхийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас олгодог байхаар тус тус зохицуулж өгсөн. Мөн малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсрууллаа.

Ярилцсан: Д.Гансаруул

ШИНЭ МЭДЭЭ