МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БОАЖЯ-ны шилдэг ажилчдыг төрийн одонгоор шагналаа
2020.12.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БОАЖЯ-ны шилдэг ажилчдыг төрийн одонгоор шагналаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шилдэг албан хаагчид хөдөлмөр, бүтээлээ төрдөө үнэлүүлж энгэрээ мялаалаа.

Тодруулбал, Байгаль орчны салбарт насаараа хөдөлмөрлөн гавъяаныхаа амралтад гарсан ахмад настан Шагдарын Санжпэрлээг өчигдөр Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Цэрэндоржийн Батбаярын төр, нийгмийн байгууллагад 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж, урамшуулсан байна.

Түүнчлэн тус яаманд мэргэжилтнээс ажлын гараагаа эхлэн тасралтгүй 24 жил ажилласан ахлах мэргэжилтэн Гомбын Бадамдуламыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа.

ШИНЭ МЭДЭЭ