Хүний эрхийн нүд Үндэсний Марафон-д урьж байна
“Хүний эрхийн Нүд” үндэсний мэдээллийн марафон
2016.09.16
Хүний эрх

Хүний эрхийн нүд Үндэсний Марафон-д урьж байна

 “ХҮНИЙ ЭРХИЙН НҮД”ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН МАРАФОНЫ  УДИРДАМЖ

Хүний эрхийн анхаарал татсан асуудлуудыг эрэлхийлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход иргэдийн оролцоог дэмжих зорилгоор “Хүний эрхийн Нүд”  үндэсний мэдээллийн марафоныг зарлаж байна .

Бүтээлийн агуулга:   Хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндлэх, хамгаалах, хангахад уриалсан байх, хүний эрхийг сурталчилах, олон нийтэд нөлөөлөх, 

Бүтээлийн төрөл:    Зохиомжит бичлэг             

Үйлдэлд дуудсан бодит, шуурхай мэдээлэл

  • Хамрах хүрээ:  16- дээш насны бүх хүнд нээлттэй бөгөөд багаар болон ганцаарчлан оролцож болно. Үндэсний мэдээллийн  марафон нь мэдээлэл илгээж буй иргэний нэрийг нууцлах бөгөөд мэдээлэл илгээсэн газарт лааны дөл нэмэгдэнэ.  
  •  Бүтээлд тавигдах шаардлага:

Зохиомжит бичлэг

Үйлдэлд дуудсан бодит, шуурхай мэдээлэл

  • Хүний эрхийн ойлголт, мэдлэгийг олон нийтэд зориулан ойлгомжтой, энгийн, сонирхолтой  байдлаар  гар утас, бусад камер, видео бичлэгийн  эвлүүлгийг ямар ч программ /Adobe Premiere, EUDISE, Windows movie maker  г.м/ -ыг ашиглан бүтээж болно.

 

  • Оролцогч нь хүний эрхийн зөрчлийг баримтжуулсан мэдээллээ  www.amnesty.mn хаягаар өөрийн байгаа аймаг, дүүргийн нэрийг сонгон орж цахим анкетийн дагуу илгээнэ.

 

Нийтлэг шаардлага:

  • Өөрийн нэр хаяг, холбогдох утсаа үлдээхийн дээр бүтээлдээ тохирох тайлбар бичих
  • Зохиомжит бичлэгийг зохиогч өөрөө youtube дээр байрлуулж  болно.
  • Оролцогчийн илгээсэн бүтээл нь зөвхөн өөрийн бүтээл байх ба зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомжийн зөрчилгүй байх

ШАЛГАРУУЛАЛТ

2016 оны 12-р сарын 10-ны өдөр буюу  “Олон улсын хүний эрх”ийн өдрөөр  шалгаруулж Үйлдэлд дуудсан шуурхай мэдээллийн марафонд хамгийн олон мэдээлэл илгээсэн мэдээлэгчийг “Хүний эрхийн нүд” цом, ухаалаг гар утсаар

Зохиомжит бичлэгийн төрөлд  Тэргүүн байр:  Цом, гэрэл зургийн аппарат

       2 дугаар байр: Өргөмжлөл, ухаалаг гар утас

       3 дугаар байр: Өргөмжлөл, принтерээр тус тус шагнана            

Дэлгэрэнгүй мэдээллийг www.amnesty.mn хаягаар орж үзнэ.

ШИНЭ МЭДЭЭ