Тойргийн иргэдийнхээ тулгамдсан асуудлыг хамтран шийдэв
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, тойргийн иргэдтэйгээ хийж буй уулзалтын үеэр
2016.12.01
Орон нутгийн хөгжил

Тойргийн иргэдийнхээ тулгамдсан асуудлыг хамтран шийдэв

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тойргийн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Хамтдаа шийдье" анхдугаар форумыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд тойргийн иргэд сонгогчидтойгоо 14 удаагийн нэгдсэн уулзалт хийсэн байна.

Тэрээр СХД-ийн 3, 4, 5, 6, 26 дугаар хорооноос УИХ-д сонгогдсон билээ.

Тойргийн иргэдтэй хийх уулзалт бүртээ УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөөр тарж буй иргэдийг төөрөгдүүлсэн асуудлаар хариулт өгч, тэдний асуултад хариулсан юм. 

Энэхүү уулзалт форумаа тэрээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооноос эхэлсэн байна. 

- 3,4 дүгээр хорооны иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Авто сургуулиас Толгойтын эцэс хүртэлх авто замын ажил удаашралтай байгаад бухимдсан иргэд олон байсан бөгөөд үүний шалтгааныг олж өгөхийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас хүсч байлаа.

Тиймээс иргэдийн хүсэлтээр тэдний төлөөлөлтэй хамт ажил гүйцэтгэгч компани болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, нэн тэргүүнд шаардлагатай байсан 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлж, зорчих хэсгийн 3,6 км замыг нээлгэсэн юм. 

Зам барилгын ажлын явц

- 5, 6, 7, 8, 28 дугаар хорооны иргэдтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар уулзсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг түр орон сууц барих замаар шийдвэрлэхээр болсон тухай мэдээллийг иргэдэд өгчээ. 

- Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй айл өрх цахилгаангүй байгаагаас Сонгинохайрхан дүүрэгт 6000 гаруй айл өрх тог цахилгаанд холбогдоогүй байна.

Эрчим хүчний сайдад албан тоот хүргүүлж, эхний ээлжинд 26 дугаар хорооны 90 өрхийг цахилгаанаар хангуулсан юм. 

- Тойргийнхоо хороодын ус ихээр тогтдог гудамжинд хайрга, дайрга асган тэгшлүүлсэн байна. Уг ажилд 4 гридр, 2 ковш, 1 индүү, 19 авто машин ашигласан бөгөөд нийт 20 гудамжийг засч, сайжруулжээ.  

СХД-ийн 26, 4, 3, 8, 5 дугаар хороодын гудамжийг сайжруулав

- Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор өрх толгойлсон эхчүүд болон залуу гэр бүлд таван ханатай 3 гэр бэлэглэсэн байна. 

Иргэдийн хамт

- Мөн урлаг, спортын салбарт амжилт гаргаж буй дүүргийнхээ залуусыг олон улсын тэмцээн уралдаанд оролцоход нь дэмжин ажиллаж байна.

Хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортоор хичээллэхэд зориулж, “Star” спорт цогцолбороор үнэ төлбөргүй хичээллэх боломжоор хангажээ.

- 3 дугаар хорооны “Мичид ундрах” өрхийн эмнэлгийн нэг давхар хуучин барилгыг дүүргийн өмчид бүртгүүлж, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулахаар засварын ажлыг эхлүүлжээ.

84 дүгээр цэцэрлэгийн салбар гэр цэцэрлэг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ. 5 ханатай 4 гэр бүхий уг цэцэрлэгт 100 хүүхэд хичээллэж байна.

- Дүүргийнхээ ЕБС болон цэцэрлэгийн хүүхэд, сурагчдад хичээлийн хэрэгсэл, гарын авлага өгсөн юм.

2017 онд концессийн гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны 65 дугаар сургууль, 6 дугаар хорооны 9 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажил явагдах юм. Энэ хоёр сургууль ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдгээ болих юм.

- Ханын материалын эцсийн 58г байр баригдсанаас хойш өдийг хүртэл дээврийн засварын ажлаа хийгээгүй байна. Үүнээс үүдэн 5-3 давхар хүртэл борооны ус гоождог байсныг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн ус зайлуулах систем, агааржуулалтын хоолойг сольж, дээвэр болон балконы цутгалтыг шинээр хийж, дээврийг засварлуулжээ. Мөн зэвэрч муудсан бохир болон дулаан шугамыг шинээр сольсон байна. 

- Нэр бүхий ТББ-тай хамтран 6 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан байна.

СХД-ийн 6 дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбай

ШИНЭ МЭДЭЭ