МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.02.10
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хуурай сүү үйлдвэрлэнэ

“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор болж байгаа аяныг “МДМ” ХХК дэмжин, хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгуудын сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж, сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалт-хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хуурай сүү үйлдвэрлэх төхөөрөмжтэй танилцав. Шингэн сүүг хатаах зориулалттай, Японд үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм.

ШИНЭ МЭДЭЭ