https 97
“Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа
2021.12.28
Эдийн засаг, Худалдаа

“Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.12.27) Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тэрбээр, Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, зургаан зорилт дэвшүүлсэн. Энэ бол Монгол Улсын Их Хурлаар батлагдсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилготой. Үүнд, эрчим хүч, боомт, ногоон хөгжил, аж үйлдвэржилтийн сэргэлт, мөн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зэрэг асуудлууд багтсан хэмээн танилцуулав. Иймд “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэн баталж өгөхийг Монгол Улсын Их Хурлын даргаас хүсэв.

“Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьд хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг 2 дахин өсгөнө. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ