МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын гишүүд багш нартай уулзаж, тэднийг сонслоо
2017.06.19
Орон нутгийн хөгжил

Улсын Их Хурлын гишүүд багш нартай уулзаж, тэднийг сонслоо

Чуулган завсарлах бүрт Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагтаа ирж ажилладаг.

Энэ хүрээнд тэд өнөөдөр /2016.06.17/ Их, дээд сургууль, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж, боловсролын чиглэлд төрөөс баримтлах бодлого, нийгэм эдийн засгийн асуудлуудын талаар мэдээллэж, уулзалтанд оролцогчдын санал бодлыг сонслоо.

Багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс туйлын уруудсан эдийн засгийг тогтворжуулахын тулд бүх боломжийг ашиглан ажиллаж, 2016-2017 оны хичээлийн жилд Дархан сумын 5 дугаар багт 100 хүүхдийн 25 дугаар цэцэрлэг барьсан, Хүүхэд хөгжлийн ордныг ашиглалтанд оруулсан зэрэгт талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн тэд боловсон хүчний шалгуур өндөр, авилгалгүй, бидний хойч ирээдүй болсон хүүхэд, залуустаа чанартай боловсролыг олгохын сацуу ёс суртахуун, хүмүүжлийн зөв замд хөтөлсөн боловсролын зөв тогтолцоог бий болгох нь чухал байгааг онцлов.

Тус салбарт цаашид Шарын гол сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийж 35 хүүхэд хүлээж авах чадалтай 2 анги  нээх, 21 дүгээр цэцэрлэгт нэг бүлэг нэмэх болон шинээр цэцэрлэг барих учраас Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хуучин байрыг ЕБС-ын 1024 багшдаа зориусан "Багш хөгжлийн төв" байгуулах боломж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хэллээ.

Энэ жил төрийн өмчийн 14 сургуульд 91.2 сая төгрөгийн өртөгтэй Stem-д суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлсэн. Үүнээс гадна Дэлхийн банкны сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 58.7 сая төгрөгийн санхүүжилтээр Дархан-уул аймгийн 8 сургууль Байгалийн ухааны танхимтай болох, зарим сургуулиудад засвар хийх зэрэг боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалтыг хийж байна. 

М.ГҮНЖИЛХАМ

ШИНЭ МЭДЭЭ