2018.03.05
Орон нутгийн хөгжил
Сумдын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулна
Орон нутагт тулгамдаж байгаа нэг асуудал бол эмнэлгийн тохитой, стандартын хэрэгсэлтэй байх юм. Тиймээс Хэнтий аймгийн Баянхутаг сумын эрүүл мэндийн зарим тасгийг тохижуулах ажлыг эхлүүлсэн байна.
Тус эрүүл мэндийн төв нь 1938 онд ашиглалтад орсон, үүнээс хойш 2015 онд нэг удаа бага хэмжээний засвар хийж байжээ. Тиймээс хэвтэн эмчлэх тасгийг шинэчлэх шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд стандартад нийцсэн орыг нэг тасагт байршууллаа.
Ингэснээр өвчтэй ирсэн хүн өвчнөөр сэдрээхгүйгээр тусламж үйлчилгээ авах боломж нэмэгдэж байгаа юм.
Баянхутаг сумын ЭМТ-ын эрхлэгч Э.Ундрахнаран
Энэ орыг тавьснаар тухайн өвчтөний өвдөлтийг багасгах юм. Энгийн ор нь өвчтөнг эрүүлэх, толгойг өндөрлөх зэрэг зориулалтгүй байдаг. Ард нь гудас эсвэл дэр ивэж өгдөг. Энэ нь өвчтөний өвдөлтийг улам сэдрээдэг. Харин энэ ортой бол өвдөлт багасгах, өвчтөнийг ая тухтай байлгах юм"
Энэ санаачлагыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс гарган, хэрэгжүүлж байгаа юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13