2018.06.25
Орон нутгийн хөгжил
23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил эхэллээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сургууль, цэцэрлэгийн менежмент, сургалтын чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвар, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Энэ хүрээнд аймаг орон нутгийн удирдлагууд УИХ-ын гишүүдтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь болох УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийн тойрог буюу Дархан сумын 8 дугаар багийн 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол өнгөрөгч ням гаригт боллоо.
Тус баг нийтдээ 8500 орчим иргэдтэй үүнээс 2-5 насны 720 гаруй хүүхэд багачууд байдаг аж. Өнөөдрийн байдлаар дээрх хүүхэд багачуудын 63 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг бөгөөд тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор тухайн багийн хүүхэд багачуудын 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж үзэж байна. Тодруулбал 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөл энэ намар хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авах аж.

Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Цэцэрлэгийн өргөтгөлийн шав тавих үйл ажиллагаан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, тус сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд ийн төлөөлөл оролцлоо.
Л.Отгонбаатар
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22