МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуучин Дарханы нийт хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо
2018.06.27
Орон нутгийн хөгжил

Хуучин Дарханы нийт хүүхдүүдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

Дархан-Уул аймагт Дархан сумын 8-р багийн 23-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болжээ. 150-200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцсон байна.

Энэхүү барилгыг энэ оны 10 дугаар сарын 15-ны дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа аж. Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж байгуулсан байна. 

Тус баг нийтдээ 8500 орчим иргэдтэй бөгөөд үүнээс 720 гаруй нь 2-5 насны хүүхэд багачууд эзэлдэг. 


Мөн 9 дүгээр багт энэ онд 150-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орох юм. Ингэснээр хуучин Дарханы нийт хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 93 хувь болох юм. 2019 онд 4 дүгээр багт 300 хүүхдийн цэцэрлэг, 9 болон 10 дугаар багийн зааг дээр 100-150 хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдалт 98 хувь болох аж.

ШИНЭ МЭДЭЭ