2018.06.28
Эдийн засаг, Худалдаа

Б.Дэлгэрсайхан: Улстөржилгүй хуулийн төслийг дэмжээд явъя

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг  хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. 

зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна  гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УИХ-ын чуулган дээр энэ хуулийг дэмжээд явах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Хуулийг төслийг дэмжих нь зөв гэсэн байр суурьтай байна. Зээлийн хүү өндөр байгаа нь хэд хэдэн шалтгаан байгаа. Тухайлбал, зээлийн хүү хадгаламжийн хүүтэй шууд хамааралтай. Гэтэл нийт хадгаламжийн 90 хувийг хэдхэн хүн эзэмшдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хэдхэн хүний хадгаламжид өндөр татвар тогтоож өгөх гэх мэт замаар энэ мөнгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэд чинь хүүгээ аваад зугаалаад явна. 

С.Эрдэнэ гишүүнээс хэд хэдэн асуулт байна.

Хэдэн хувиас дээш бол мөнгө хүүлэлт гэж үзэх вэ? энэ хуульд хадгаламжийн хүүг бууруулахтай холбоотой зохицуулалт байна уу? Энэ банк бус санхүүгийн байгууллагын хүү маш өндөр байна шүү дээ. Банкнаас өндөр хүү амлаж, хүмүүс хадгаламжаа тийш нь шилжүүлж байна гэж байна. Энэ нөгөө хадгаламж зээлийн хоршооны хэрэг шиг хэрэг болох вий дээ?

Монгол банкнаас асууя.

Энэ хөрөнгө оруулалтын банкны хуулиа хэзээ оруулж ирэх вэ?Өрсөлдөөнгүйгээс болоод хэдэн банкууд чинь мөнгө эргэлтэд оруулахгүй "хэвтээд" байх юм. Энэ эдийн засгаа тэлэхгүй юмуу? ямар бодлого барьж байна вэ? энэ цаг, өдөр, сарын зээлээс болж ард иргэд асар их хохирч байна шүүдээ.

Энэ хуулийг харахаар улстөржилгүй дэмжчихмээр байна. 

Түүний асуултад С.Эрдэнэ, Монголбанк хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ