МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Дорнын өнгө" үзэсгэлэн 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл явагдана
2019.10.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Дорнын өнгө" үзэсгэлэн 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл явагдана

Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төв, Говийн ноён хутагтын музей, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, Арлааны Эрдэнэ-Очирын нэрэмжит аймгийн төв номын сан, аймгийн урчууд, яруу найрагчид хамтран "Дорнын өнгө" үзэсгэлэнгээ Улаанбаатар хотноо "BLUE MON - NORPHEI ART GALLERY"-д зохион байгуулж байна.

Музей сургалт, судалгааны төвийн шилдэг үзмэрийн 30 гаруй, Говийн ноён хутагтын музейн өвүүдээс 30 гаруй үзмэр, аймгийн төв номын сангаас Дорноговь аймгийн 60 гаруй зохиолч , яруу найрагчдын 350 гаруй номын үзэсгэлэн, 10 гаруй уран бүтээлчдийн 30 гаруй уран зураг, уран баримал, бар зураг үзэсгэлэнд тавигдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ