2018.06.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Б.Дэлгэрсайхан: Тавантолгойн дэд бүтцийн төслүүдээ энэ зун эхлүүлэх үү?
УИХ-ын нэгсдэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дэд бүтцийн бүтээн байгуулалтынн ажил хэрхэн явагдах талаар асуулаа
Бид хардлага сэрдлэгээ болиод, энэ төслийг цааш явуулаа. Энэ зун Засгийн газар IPO хийх бэлтгэл ажлаа хангаг. Хэд хэдэн асуулт байна.
IPO хийх төслийнхөө хажуугаар дэд бүтцийн төслүүдээ эхлүүлэх үү? Тухайлбал, Тавантолгой-Зүүн баянгийн төмөр замын энэ зун эхлүүлэх боломжтой юу? Нүүрсний экспортолох хоёр дахт гарцын талаар ямар байр суурьтай байгаа вэе? Өмнө нь Тавантолгой-Хангийн зам яригдаад, цуцлагдсан. Энэ ажил эхлэх үү? энэ мэт бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлээд явуулбал, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ажилд нь чинь их нэмэр болно. Олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргана гэдэг чинь их том ажил шүү.
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар " Төсөл батлагдангуут бүтээн байгуулалтын ажлуудаа хэлүүлнэ" хэмээн хариуллаа.