Дархан-Уул аймгийн 6, 7, 8-р багууд инженерийн шугам сүлжээнд холбогдоно
Баяр наадмын өмнөхөн Дархан-Уул аймгийн 6, 7, 8-р багуудад чиглэсэн инженерийн шугам сүлжээний шав тавих ёслол болжээ.
Уг төсөл нь нийт 4.7 тэрбум төгрөгний төсөвтэй бөгөөд эхний ээлжинд 4.2 тэрбум төгрөгөөр 3.6 км дулааны шугам, мөн 3.6 км цэвэр ус, хэрэглээний халуун ус, 4.2 км бохир усны шугам татагдахаар болсон байна.
Ингэснээр энэ багуудын айл өрхүүд төлөвлөгөөтэйгээр инженерийн шугам сүлжээнд холбогдож, тохилог хашаа байшинтай болох боломж бүрдэх аж.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр шав тавих ёслолын үеэр
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Энэ бол зөвхөн эхлэл,цаашдаа бүх өрхийг инженерийн шугамд холбох ажил үргэлжилнэ.Иргэдийн хувьд холбогдох бэлтгэлээ хангаж холбогдох,хашаа байшингаа засаж сэлбэх,нэгдсэн зохион байгуулалтад орж нэг нь нийтийнхээ төлөө,нийт нэгнийхээ төлөө ажиллаж амьдрах боллоо” хэмээн файсбүүк хуудаснаа бичсэн байна.
Мөн тэрээр “21 дүгээр зуунд амьдарч байгаа бид тохилог,аятай таатай нөхцөлд амьдрах шаардлагын дагуу энэ ажил хийгдэж байгаа ба иргэд маш сайн дэмжиж байгаад баяртай байна” хэмээн онцолжээ.
Эхний ээлжинд шугам явж байгаа газруудын бүх айл өрх холбогдох боломжтой тул хүсэлтээ гаргаад, бэлтгэлээ хангаад, холбогдох хэрэгтэй байгаа аж.