Сэлэнгэ аймгийн 2800 иргэнийг хавдрын үзлэг оношилгоонд хамруулжээ
2018.09.25
Эрүүл мэнд

Сэлэнгэ аймгийн 2800 иргэнийг хавдрын үзлэг оношилгоонд хамруулжээ

УИХ-ын намрын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Ирэх оны төсөв, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн батлах их ажил эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж байна.

Тэрээр сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумдын ард иргэдээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулсан байна. ХСҮТ болон Мандзал сумын Нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх “Хараагийн залуус” залуу эмч нарын холбоотой хамтран зохион байгуулсан тус үзлэгээр Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог хавдрууд болох элэг, цөс, нойр булчирхай, ходоодны хавдрын үзлэгийг хийсэн бөгөөд нийт 2800 иргэн хамрагджээ.

Иргэд үзлэг, оношилгоонд хамрагдахаар бүртгүүлж байна.

Үзлэгт хамрагдсан иргэдээс 14 иргэн хортой хавдар, 81 иргэн хоргүй хавдар, 47 иргэн сэжигтэй тохиолдол буюу хавдар гэж оношлогдох магадлалтай гэж оношлигдсон байна. Тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаарч үзлэг зохион байгуулсан Ж.Эрдэнэбат гишүүнд иргэд талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ