Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо
2023.12.11
Орон нутгийн хөгжил

Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо

Ц.Эрдэнэчулуун захиралтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа политехник коллежийн хамт олон Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн байна.


Магадлан итгэмжлэгдсэн тус коллеж техникийн болон мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш, эцэг эхчүүдийн хүсэлтээр 9В ангийн сурагчдыг хүлээн авчээ. Сурагчид Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

Д.Галсанцэрэн захиралтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн хамт олон Улаанбаатар хотод чадавхжуулах сургалтад хамрагдах үедээ хүсэлт гарган Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн УИХ-ын гишүүний албан өрөөнд уулзалт хийж, өөрсдийн сургуулийн амжилт болоод тодорхой асуудлаар дэмжлэг хүссэнийг шийдэхээр болжээ.

Тус сургууль нь 2023 онд байгууллагын үнэлгээгээр 1-р түвшинд үнэлэгдэж, ЭЕШ-ын дүнгээр аймагтаа 2-р байрт жагсан, бүх хичээлийн үнэлгээ нь улсын дундаж үзүүлэлтийг давсан байна. Түүнчлэн мэргэжлийн хичээлийн улс, аймгийн чанартай олимпиадуудад багш, сурагчид амжилттай оролцож байгаа бахархам мэдээтэй байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний 1-р ангийн хамт олон хүсэлт гарган Төрийн ордны үйл ажиллагаатай танилцан, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Мөн УИХ-ын гишүүний албан өрөөнд уулзалт хийж, цаг үеийн болон бусад асуудлаар санал солилцжээ.

ШИНЭ МЭДЭЭ