Тойргийн иргэдийн төлөөллөө төрийн ордонд хүлээн авлаа
2023.10.30
Орон нутгийн хөгжил

Тойргийн иргэдийн төлөөллөө төрийн ордонд хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөнд Сэлэнгэ аймгаас оролцогчдоо хүлээн авч уулзлаа.

Иргэн бүрийн өдөр тутмын амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөлт зэрэгт нөлөөлж аливаа гамшиг, эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллээр тогтмол хангадаг тус салбарын үйл ажиллагаа нийгэм, эдийн өндөр ач холбогдолтой юм. Ялангуяа газар тариалангийн бүс Сэлэнгэ аймгийн маань хувьд нэн чухал салбар. Зөвлөгөөний төлөөлөгчид тус салбарын харилцааг 1997 онд батлагдсан хуулиар зохицуулж байгаа нь салбарын хөгжил болон ажиллагсдын нийгмийн асуудал шийдэгдэхэд нөлөөлж буй талаар, мөн бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, хүсэлт илэрхийлснийг шийдвэрлэхээр боллоо.



Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумынхаа Ж.Цэрэнчимэд даргатай Ахмадын хорооны хамт олны төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Ахмадуудынхаа санал, хүсэлтийн талаар ярилцаж УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуультай холбогдох мэдээлэл өглөө.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМЫН ЕБ-ЫН СПОРТЫН СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2007 онд байгуулагдсан О.Наранбаатар захиралтай энэхүү сургууль нь спортын тусгай сургалттай гэдгээрээ онцлог бөгөөд энэ онд 400 сурагч, 46 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр багш, ажилчид маань суурь болон бүрэн дунд боловсролын сургалт, спортын төрөлжсөн хөтөлбөрийн хэрэгжилт, танхимаас гадуурх үйл ажиллагааны цагийг оновчтой ашиглаж буй УБ хотын ЕБС-уудын туршлагаас судалж байна.

Зөвхөн 2022-2023 оны хичээлийн жилд нийт 400 орчим багц медалийг спортын олон төрлөөр тив, дэлхий, улс, аймаг, бүсийн уралдаан тэмцээнээс авч тив, дэлхийн хос медальтнууд төрөн гарсан амжилтаар өндөрлүүлсэн бахархам мэдээг сонслоо. Түүнчлэн спортын сургалттай ч ерөнхий эрдмийн хичээлийн чанарыг сайжруулах талаар сургуулийн удирдлагууд сайтар анхаарч, багш, сурагчид маань ерөнхий эрдмийн хичээлийн аймгийн олимпиадуудад амжилттай оролцож байгаад баяртай байна. Сэлэнгэ нутгаас маань улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчид төрөн гарахад тус сургуулийн үйл ажиллагаа чухал үр дүнтэй юм.

ШИНЭ МЭДЭЭ