Сурагчид “Шинэ алхам” гарын авлага хүлээн авлаа
2024.01.02
Орон нутгийн хөгжил

Сурагчид “Шинэ алхам” гарын авлага хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын зүгээс жил бүр Сэлэнгэ нутгийнхаа ирээдүй болсон эрхэм дүү нартаа мэргэжлээ хэрхэн зөв сонгох, оюутан болоход хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээллүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг нэгтгэсэн “Шинэ алхам” гарын авлагыг хүргүүлдэг юм.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн ЕББДС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн нийт төгсөгчид буюу 1060 сурагч энэхүү гарын авлагыг хүлээн аваад байна.

Энэ жилийн хувьд тус гарын авлагатай хамт хаана ч, хэзээ ч хүссэн газраасаа ЭЕШ-даа бэлтгэх боломжтой, 2015-2023 оны бүх тест, тайлбар бүхий YESH.MN боловсролын цогц платформыг 1 жилийн турш ашиглах эрхийг сурагч бүрт хүргүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ