"Сэлэнгэд тарьж үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа боллоо
2023.11.20
Орон нутгийн хөгжил

"Сэлэнгэд тарьж үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа боллоо

Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй Сэлэнгэ нутгийнхаа сум сумын бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо. Улсынхаа хүнсний хэрэгцээг хангадаг хөдөлмөрч түмний маань үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний нэр, төрөл олширч, сайжирч, зах зээлийн шаардлага стандартад нийцэж хөгжиж байгаад үнэхээр баяртай байна.

Үйлдвэрлэгчээс хэрэглэгч шууд худалдан авалт хийх боломж бүрдсэн энэ амралтын өдөр Улаанбаатарчуудаа үзэсгэлэн худалдаагаар зочлон, эрүүл эко бүтээгдэхүүн худалдан авахыг урьж байна. Мөн арга хэмжээний хүрээнд Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болсон юм.

ШИНЭ МЭДЭЭ