МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахална
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2018.10.02
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахална

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Тэгвэл тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахлахаар болжээ.

Зээлийн хүүгийн дарамданд байгаа мянга мянган иргэд, аж ахуй нэгжийн зээлийн хүүгийн дарамтыг арилгах зорилготой уг хуулийн төсөлд Төв банкны бодлогын хүү дээр 4-8 хувийг нэмж зээлийн хүүг тооцохоор оруулжээ. Тухайлбал өнөөдрийн байдлаар ЖДҮ, ААН-үүдийн бизнесийн зээл жилийн хүү 30-36 хувь байгаа бол хуулийн төсөл батлагдсанаар бизнесийн зээлийн дээд хязгаар нь 18 хувь болох юм. Мөн хуулийн төслөөр ганц банкны  зээлийн хүү ч биш мөнгө хүүлэлттэй тэмцэх агуулгаар ломбард болон байр, машин, газар барьцаалсан зээлийн хүүг ч зохицуулахаар тусгасан байна.

Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй ч УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсан юм.

Тухайн үедээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийг “ЖДҮ-ийг дэмжих, зээлийн хүүнд даруулж байгаа бизнесүүдэд тус нэмэр болох хууль гэж үзээд 100 хувь дэмжиж байна” гэдгээ илэрхийлж байлаа.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарын хувьд томоохон ачаа болдог зээлийн хүүгийн асуудлыг ЖДҮ-ийг дэмжих лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нягт судалж, хуулийн төслийг батлан гаргахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт иргэд итгэн хүлээж байна.

ШИНЭ МЭДЭЭ