2018.11.30
Улстөр
Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд танд энэ парламентыг удирдах эрх байхгүй
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
“Нэг эцэг аалзны үлгэр байдаг. Нэг хөл нь хөдлөхөөр аалзны тор бүхэлдээ поргиж системээ хамгаалдаг тухай. Өнөөдөр Монгол төрийн систем, хууль хяналтын байгууллага Ц.Элбэгдорж гэж хүний үүсгэсэн. М.Энхболд, Т.Бадамжунай нарын оролцсон энэ бүлэглэлийн гарт төрийн дээр албан бусаар эрх мэдэл гарсан нь үнэн.
Эрдэнэтийн 49 хувь хэрхэн шийдэгдсэн, Концесс, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, нүүрсний мөргөцөг алга болсон зэрэг асуудлыг ярихаар хууль хяналтын байгуулалгад очоод усанд хаясан чулуу шиг алга болчихдог нь үнэн. Энэ бүхэн 1 хүн дээр л очиж гацдаг. Тэр нь М.Энхболд. Өчигдрийн үйл явдал ч гэсэн энэ бүлэглэл байгааг баталсан. 15-20 минутын зайтай МУ-ын томоохон байгууллагууд хөдөлсөн. 28 жилийн түүхэнд ийм үйл явдал болоогүй. 60 тэрбумын асуудлаар зунжин хуралдуулах гэж хичээсэн ч өчигдөр гэнэт хуралдсан. Зорилго нь зарим гишүүдийг санал хураалтанд оруулахгүй байх.
Мөн АТГ-ын мэдэгдэл, УИХ-ын тамгын газрын дэд дарга мэдэгдэл хийсэн гэх мэт үйл явдал болсон. Энэ бол дөнгөж МАНАН бүлэглэлийн орой нь л харагдаж байна.
Өнөөдөр Монгол төрийг бүлэглэл удирдаж байна гэсэн Ц.Нямдоржийн үгтэй санал нийлж байна. М.Энхболд танд энэ парламентыг удирдах эрх байхгүй. Та өргөдлөө өг. Цаашдаа энэ зүйлтэй хатуу тэмцэх болно гэдгээ мэдэгдье.”
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13