2018.11.30
Улстөр
Ж.Эрдэнэбат: Зарчим яриад, түүнийгээ баримталдаг хүн улс төрд үлдэнэ
Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
“Би улс төрд ороод 20-иод жил болж байна. Зарчимтай улс төрчид байсан цагт энэ улс төр цэвэршинэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үед шударга ёс ярьж байсан хүмүүс өнөөдөр шал өөр зүйл яриад сууж байна. Намайг албаа өг. Авч л байдаг өгч л байдаг алба гэж тухайн үед хэлж байсан хүн өнөөдөр Засаглалын тогтвортой байдлын талаар яриад сууж байна. Ингэж байсан хүн хэлсэн үгэндээ хүрдэг байсан цагт зарчим шударга ёс ярих нь зөв.
Өнөөдөр УИХ-ыг хошин шогийн талбар болгоод байна. Би энгийн багшийн л хүүхэд. Намайг сүүлийн өдрүүдэд хэвлэлээр элдвээр хэлэх болсон. Би бусдад үлгэр жишээ болох ёстой гэсэн хүмүүжлээр өссөн. Авсан ажилдаа эзэн байх ёстой гэдгийг би ажлын зарчмаа болгодог. Ерөнхий сайд байх үед Монгол Улсын эдийн засаг өссөн. Бизнесийн орчныг сайжруулах онош тавигдсан.
Одоо ад үзээд байгаа бизнесийнхэн чинь бидний шийдэж чадахгүй байгаа ажлын байр, татвар эх үүсвэр зэргийг бий болгоод байгаа юм. Намайг ерөнхий сайд байх үед бизнесийн салбарынханд дэмжлэг үзүүлэх олон ажил хийгдсэн.”
ШИНЭ МЭДЭЭ
Төвийн бүсийн оюутнууд саналаа солилцлоо
2024.05.15
Сэлэнгэ аймгийн аваргууд тодорлоо
2024.02.05
Сэлэнгэ аймгийн улсын аваргууд тодорлоо
2024.01.22
Сурагчид төрийн ордонтой танилцлаа
2023.12.28
Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо
2023.12.11