"Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа зөвлөгөөн-2019" боллоо
2019.03.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

"Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа зөвлөгөөн-2019" боллоо

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил, иргэдийн ахуйн амьдралд үр өгөөжтэй, байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах, хяналт тогтолцоог сайжруулах, татвараа орон нутагт төвлөрүүлэх зэрэг зорилгоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилга, аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр "Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа-2019" зөвлөгөөнийг 3 дахь жилдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын Соёмбо цогцолборт 2019-03-06-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнд 100 гаруй компанийн захирал, төлөөлөгчид ирж өөрсдийн харьяалагдах сумын засаг дарга нартай хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, аймгийн засаг даргаар батламжлуулав.

Тус зөвлөгөөнөөр Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, татварын хуулийн хэрэгжилт, уул уурхайн тээвэрлэлтийн асуудал, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, нөхөн сэргээлт, ус ашиглалт, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг өргөн сэдвийн хүрээнд орон нутагт тулгамдаж буй асуудлууд, цаашид баримтлах бодлогын талаар хэлэлцсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ