“Дорнын говийн бүсгүйчүүд” зөвлөгөөн боллоо
2019.03.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Дорнын говийн бүсгүйчүүд” зөвлөгөөн боллоо

"Дорнын говийн бүсгүйчүүд” эмэгтэйчүүдийн зөвлөгөөн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймагт амжилттай болж өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, гоо зүй, гэр бүлийн бахархал, бусад үнэт зүйлсэд бүсгүйчүүдийг соён гэгээрүүлэх “ДОРНЫН ГОВИЙН БҮСГҮЙЧҮҮД” эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн удирдлагууд, НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, МУСТА, жүжигчин Г.Ундармаа болон сумдын 400 гаруй төлөөлөл оролцлоо.

Аймгийн ЗДТГ-аас 2019 оныг “ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон зарласан бөгөөд зорилтод жилийн хүрээнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтуудыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулан ажиллахаар бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.

Борхүүгийн Дэлгэрсайхан-н зураг.

ШИНЭ МЭДЭЭ